Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Б.Бат-Эрдэнэ намдаа үлдэж, Ц.Шаравдорж МАН-аа орхилоо

Монгол ардын намын хоёр гишүүн намаасаа гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхээр боллоо гэх мэдээлэл гэнэт түгсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж нар. Мэдээллийн мөрөөр холбогдох эх сурвалжаас тодруулахад тоймтой зүйл хэлээгүй юм. МАН-ын гишүүд “Өчигдөрхөн уулзахад тийм зүйл хэлээгүй, яриагүй, мэдэхгүй” гэж байсан бол МАХН-ын нэр бүхий эрхмүүд “Тийм ээ, өнөөдөр ахмадуудаа хүлээн авах уулзалтын үеэр намын батлахыг нь гардуулна” гэцгээв.

Гэвч ахмадын уулзалтад Ц.Шаравдорж ирсэн ч Б.Бат-Эрдэнэ ирээгүй юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай намын үүд хаалга бүгдэд нээлттэй байх болно. Б.Бат-Эрдэнийн хувьд үнэнийг өөрөөс нь асуусан нь дээр” гэж булзаарууллаа. Төд удалгүй Төрийн ордонд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Сүүлийн үед намайг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх гэж байна, тэр бүү хэл намын дэд даргын тушаалд очих нь гэх мэт мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ бүхэн худал гэдгийг албан ёсоор мэдэгдье, би МАХН-д элсэхгүй” хэмээлээ. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нээж, ашигласан фэйсбүүкийн фэн хуудсаа хаасан гэнэ. Учир нь, албан ёсоор өөрөө хөтөлдөггүй учраас буруу зөрүү ойлголт үүсэх шалтгаан болоод байжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан