“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна
ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
ДАВЧУУ УЛС ТӨРИЙН СТРАТЕГИ
Сонгогчдын нэрсийн жагсаалт хуулийн хугацаандаа гарчээ. Сонгууль юу юугүй хаалга тогшоод ирлээ гэдгийг батлах мэт улс төр хялайлтын байдалд шилжлээ. Хэн юу хийж байна вэ, хэн аль тойргоос УИХ-д нэр дэвших бол хэмээн тандсан, хардсан байдалд арай гэрэл тусгаж байгаа зүйл бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр л байна. Худлаа даа, сонгуулийн ээлжит шоу биз гэж хүлээж авсан ч “хөөцөлдөөд үздэг ч юм бил үү” хэмээн битүүхэндээ горьдлого тээгсэд 100 мянгаас илүү байгааг эрх баригчид тун овжин ашиглаж эхэллээ. УИХ Парламентын ордон барих талбай олох гэж бараг таван жил мунгинасан ч “100 мянган орон сууц” барих газар нийслэлд байна хэмээн бидэнд итгүүлэх гэж оролдож л байна. Саяхан засгийн хуралдаанаар тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг батлав. Ингэснээр 79 мянган орон сууцны барилга 44700-гаар нэмэгдэн 124 мянга болов. Энэ нь, орон сууцны үнэ буурах “аймаар” том боломж гэнэ. Ёстой “Цогт тайж” киноны Арслан тайжийн “болтугай болтугай” хэмээх бэлэн ерөөлийг өргөхөөс өөр яалтай. Парламентын ордон барих талбайг олохоос амархан шийдэгдэж байгаа “100 мянган орон сууц” хөтөлбөр давчуу улстөрийн гол стратеги болж байна.
Баасан гаригт Төв банк бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмснээ дуулгаж байгаа ч энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд Капитал, Төрийн банкныхан Засгийн газрын бонд гарч мөнгө орж ирэхээс урьтан өөрийн хөрөнгөнөөс чадлынхаа хэрээр зээл олгоё хэмээн толгой дохилоо. Харин зарим арилжааны банк жижиг зээлүүд олгохоос татгалзаж байгаа ч сонсогдов. Ашгийн төлөө нэгдүгээрт гэсэн уриатай арилжааны банкуудыг толгой дохиулж чадна гэдэг энэхүү стратегийн нэг том ололт. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж дэд сайд байхдаа 40 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг толгойлон ажиллаж, 27000 өрхийг орон сууцтай болгосон туршлагаа суурь болгон 100 мянган орон сууц хөтөлбөрийг чадлынхаа хэрээр PR-даж байна.
Анх удаа орон сууц авах гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд өдөрт багаар бодоход 700 хүн дугаарлаж, 400 хүн нь лавлагааны хуудас бөглөх эрхээ авч, үлдсэн нь маргааш хэмээн буцаж байгаа бол төдийлэн танил биш байсан Орон сууц санхүүжилтын корпорац гэх агентлагийн нэр олны танил боллоо. Энэ бүх дуулианаар барилгын хэдэн компани барьсан байшингийнхаа үнийг хөөрхөн хөөргөөд амжлаа. Орон сууц хайсан хүмүүс барилгын компаниудын утсыг улайстал ярьж, хямд бас ам.метр багатай нь гэсээр… Гурав, дөрөвдүгээр сардаа ямартай ч үүрэн телефоны компаниуд багагүй орлоготой байх нь тодорхой болов. Гэвч…
Энэ бүхний цаана хамгийн гол нь авах байр нь алга. Ам.метр нь багадаа нэг сая 400 мянган төгрөг болчихсон байдаг. Гэтэл улсаас өгөх зээл нь 50 сая. 50 сая төгрөгтөө ам.метр нь нэг сая 400 мянган төгрөгийн байр авлаа гэж бодоход 35 ам.метр талбай бүхий л орон сууц авах нь. Тэгвэл санал болгоод байгаа 55 ам.метр талбайгаар нь тооцоод үзье л дээ. 55 ам.метр талбай бүхий жижигхэн гурван өрөө байр авахад 77 сая төгрөг төлөх хэрэгтэй болох нь. Өөрөөр хэлбэл, засгаас 50 сая төгрөгөө зээлээд 27 сая төгрөг таны халаасанд бэлэн байх хэрэгтэй гэнэ. Яг үнэнийг хэлэхэд 27 сая төгрөг халаасалчихаад сууж байгаа бага дунд орлоготой иргэнийг олоход тун хэцүү л болов уу.
МАН-ын сонгуулийн өмнөх бужигнаанаар ашгүй цөөн ч гэсэн хэдэн өрх өөрийн гэсэн орох оронтой болох дог оо. Харин хэтэрхий хөөрөөд баахан байр барьчих гээд байгаа барилгын компаниудын хувьд ирээдүй хэрхэн эргэх нь яг үнэндээ төдийлэн тодорхой биш л байна.

0 Сэтгэгдэл