Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ц.ЭЛБЭГДОРЖ: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ТӨРӨӨС ХИЙЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛИЙГ ХИЙСЭН
“Ард түмэнд нар үзүүлье”. Энэ үгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр хэллээ. Үнэхээр л Монголын ард түмэнд гэрэл гэгээтэй амьдрал ус агаар шиг л хэрэгтэй байгаа. Монголыг Оюу толгой биш оюунлаг иргэнтэй төр л аварна гэдгийг ч тэрээр онцлов. Түүнчлэн Ерөнхийлөгч 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Түүний хэлснээр “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нарт сумтай буу өгсөн нь үнэн юм билээ. Ингээд ул мөрөө баллахаар зохион байгуулалттай ажиллаж байгаа. Гэхдээ эцсийн үнэнийг ганцхан шүүх л тогтооно.
Миний хувьд шүүхээс дуудсан цагт нь очсон” хэмээн иргэдэд тайлагнав. Мөн тэрээр сүүлийн үед яригдах болсон Монголд цөмийн хаягдал булшлахаар Засгийн газар гэрээ хийсэн тухай асуудлыг хөндлөө. Цөмийн хаягдлыг эх орондоо булшлуулахгүй гэдгээ иргэдэд амлав.
Ерөнхийлөгч иргэдийн сонирхсон асуултад ийн хариуллаа.
-УИХ дахь намын бүлгүүд УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт явуулах эсэх дээр маргаад байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн хуульд заасны дагуу л сонгуулиа зохион байгуулах ёстой. УИХ дахь намын бүлгүүд УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулахаар болсон гэж сонссон. СЕХ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй. Үүнээс гадна Засгийн газрын хэрэгжүүлэх асуудал бий. Ер нь бол Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг тусад нь болгох хэрэгтэй гэж бодож байна.
-МАН-ын байранд аудит хийе?
-Улс төрийн намууд нэг байранд байх ёстой гэж боддог. Ингэхдээ төрөөс байр түрээсэлдэг байх. Одоогийнх шиг нам бүр тусдаа байртай байх нь буруу гэж үзэж байна.
-Сонгууль дахин будлиантахгүй гэх баталгаа байна уу. Цахим үнэмлэх хэвлэгдэх хүртэл сонгуулиа өгөхгүй байя?
-Сонгууль будлиантахгүй гэж найдаж байна. Сонгууль будлиантуулбал Эрүүгийн хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заачихсан.
-0.07 га газраа авах гэхээр суманд авч болно гэх юм. Тэр суманд газар аваад юугаа хийх юм бэ?
-Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг олгоно. Бусад зүйлд газар олгох боломжгүй байгаа юм шиг байна. Харин иргэдийн газрыг барилга барих компани худалдаж авч болох юм. Улаанбаатарт одоо ногоон байгууламж хэрэгтэй. Харин бусад дэд бүтцийг хотоос гаргах нь зөв.
-Цаашдаа Монгол Улс халамжийн ямар бодлого хэрэгжүүлэх нь зохистой вэ?
-Халамжийн хуулиа цэгцлэх ёстой. Халамжийн асуудлыг ирэх УИХ дахин шинэчлэх ёстой. Цаашдаа ахмадуудаа халамжлах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төр тусална. Мөн хүүхдийн асуудлыг орхиж болохгүй. Хүүхдийн мөнгийг үлдээе гэж бодож байна. Энэ бол шударга хуваарилалт. Манай улс оюутнуудад бага мөнгө зарцуулдаг. Улсын төсвийн ердөө 20 орчим хувийг зарцуулдаг. Дэлхийн бусад улсууд төсвийнхөө 30 хувийг оюутнуудын тэтгэлэгт зориулдаг. Монголын хөгжлийг Оюу толгой биш оюунлаг толгой авч явах ёстой. Түүнчлэн 19-40 насны залуу ээжүүдийг мартаж болохгүй. Хүүхдээ хоёр нас хүртэл нь харахад тэтгэмж өгч, нийгмийн даатгалыг нь улсаас төлөх, цалинг нь өгдөг байх. Сүүлийн жилүүдэд төрөх эмнэлгийн барилга барихгүй байна. Үүнд би анхаарлаа хандуулна. Уг нь Засгийн газрын ажил л даа. Цэцэрлэгийн асуудал хүнд байна 70 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Жил бүр 100 цэцэрлэг барья. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
-Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны талаар таны бодол. Та сонгуульд нэр дэвшихдээ авлигын загалмайлсан хүнийг олно гэж байсан. Н.Энхбаярыг баривчилсан нь таны энэ мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг байсан хэрэг үү?
-Н.Энхбаярыг баривчилсан тэр шөнө би цагдаагийн удирдлагуудтай ярьсан. “Юу болж байна аа гэсэн. Тэд бид ажлаа хуулийн дагуу хийж байна” гэсэн.
-“Саусгоби Сэндс” компани хувьцааныхаа 60 хувийг Хятадын төрийн өмчид компанид худалдсан гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ асуудалд та өөрийн байр сууриа илэрхийлээч?
-“Өмнийн говийн элс” компани хувьцаагаа Хятадын төрийн өмчит компанид зарсан гэсэн мэдээлэл гарах болсон. Дэлхийн аль ч улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани тэдэн хувийг нь эзэмшинэ гэсэн хуулийн заалт байдаг. Манай хуульд ч гэсэн ийм заалт бий. “Өмнийн говийн элс” компанийн асуудал зах зээлийн асуудал биш. Стартегийн орд газарт төрийн оролцоо байх ёстой. Ямартай ч, энэ асуудлыг одоо яригдаж байгаагаар нь шийдэж болохгүй. Ингэж ч шийдэхгүй. Энэ талаар холбогдох хүмүүст нь чиглэл өгсөн.
-Ерөнхийлөгчийн тамгын газар хаягалсан өргөдөлд хариу өгөхгүй байна?
-Хүмүүст нэг буруу ойлголт байгаа юм. Юу гэхээр Ерөнхийлөгчид өргөдөл бичвэл шийдэгдэнэ гэж. Үгүй ээ, тийм биш. Ерөнхийлөгчийн шийдэж чадахгүй асуудал гэж байна шүү дээ. Тухайн харьяа байгууллага нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргад асуудлаа тавих хэрэгтэй.
-Овоо тахихгүй, одон медаль тараахгүй гэсэн. Гэтэл одоо төрийн одон медалийн тоо хэмжээ хэрээс хэтэрлээ?
-Олгож байгаа одон медаль нь хавтгайраагүй ээ. Тодорхойлолт л хавтгайрчихсан юм. Монгол Улсын гавьяат жүжигчинд тодорхойлсон 6000 хүний өргөдөл ирсэн байна.
-Ардчиллын анхдагч С.Зориг агсны 50 насны ой саяхан боллоо. Та С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг илрүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ерөнхийлөгч болсныхоо дараа ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Энэ хэргийн талаар анх удаа ҮАБЗ хэлэлцэж зөвлөмж гаргасан. Мэдээж энэ зөвлөмж нууцын зэрэглэлтэй. Энэ хэргийг илрүүлэхэд төрөөс хийж болох бүх зүйлээ хийсэн. Одоо төрийн тэргүүнээс хамаарах зүйл байхгүй. Энэ ажил үргэлжилж байгаа.

0 Сэтгэгдэл