Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Өндөр тэтгэвэртнүүд өөрсдөө гомдоллоод байна уу, МАН өмнөөс нь улс төр хийж байна уу

Засгийн газар тэтгэврийн хэмжээг нэмлээ. Бараа бүтээгдхүүн, ялангуяа өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байхад ингэхээс ч яахав. Гэхдээ тэтгэврийг ялгавартай нэмлээ. Өөрөөр хэлбэл өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг арай бага хувиар, багахан тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг арай ахиу гэсэн үг.
Манайд хамгийн өндөр тэтгэвэр авдаг хүмүүс нь 700 мянган төгрөг авч байхад хамгийн бага хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчид сард ердөө л 140 мянга хүрэхгүй төгрөг авдаг байсан.
Өнөөдөр манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг. Сард 21 хоног бүтэн ажиллаад ийм цалин авдаг хүн өчнөөнөөрөө бий. Хувийн компаниуд, ялангуяа гаднын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй жижиг үйлдвэрүүд хөдөлмөрийн хөлсний энэ доод хэмжээг мөрдөхгүй байгаа тухай ч  энд тэндгүй ярьдаг.
Гэтэл гавьяаныхаа амралтад гарчихаад сар бүр 700 мянган төгрөг авч байгаа хүмүүс өнөөдөр “миний тэтгэврийг бага хувиар нэмлээ” гэж гомдоллоод, жагсах цуглах дээрээ тулаад байна гэж үү.
Ийм тэтгэвэр авч байгаа хүмүүс бол социализмын үед өндөр алба хашиж явсан, ухамсартай, өнөөгийн зах зээлийн нийгэм, төр засгийн нөхцөл байдлыг ухаарахтайгаа хүмүүс. Тэд юу юугүй л хусмаа чамлаад засаг төр лүүгээ дайрч давшлаад байна гэхэд нэг л итгэмгүй.
Тэгэхээр ард нь хэн нэгэн байна. Ард нь хэн байна вэ. Мэдээж МАН, энэ намын хэдхээн том олигархи.  Хэзээний хуучинсаг тэд шинэ зүйлийг ойлгохыг ч хүсэхгүй байна. “Бид цалин тэтгэврийг нэмдэг байсан” гэж тэд өнөөдөр хоолойгоо сөөтөл хашгирч байна. Үнээн. Гэхдээ бүгдийг тэгшитгэн нэмдэг байсан. Тэтгэврийг 10 хувь нэмлээ гэхэд л 700 мянган төгрөгний тэтгэвэртэй хүнд 70000 төгрөг нэмэгддэг байхад 120000 төгрөгний тэтгэвэртэй хүнд 12000 төгрөг нэмэгдэж байж.
Шинэчлэлийн Засгийн газар энэ удаа ингээгүй, цоо шинээр тооцож өнөө авч байгаа тэтгэвэр багатайд нь арай ахиу, их тэтгэвэртэйгийнх нь арай бага нэмэгдэхээр тооцсон нь өмнө нь ийм зүйлийг огт бодож сэдэж чадаагүй байсан МАН-ынхны дургүйг хүргэж.
Хэн нэгний нэр барьж, хэд гурван хүн цуглуулан бамбай хийн улс төр хийх нь МАН-ын бүр гаршсан ажил. Анхан шатны хороо үүрийн дарга нараараа дамжуулаад өөрийн найдвартай гэсэн хэд гурван хүний нэр цохон цагаан байшиндаа дуудаж байгаад заавар зөвлөгөө өгч, хэлэх үгийг нь бичиж өгч, сценари дарааллыг нь зааварлан зохион байгуулаад хэвлэлийн хурал, жагсаал цуглаан хийлгэдэг, өөрсдөө ард нь нуугдаад суудаг нь гэм биш зан. “Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн” гэгчийг ч ингэж л зохион байгуулж байсан, “Цагдаагийн ар гэрийнхний холбоо” гэдгийг ч ингэж л турхирч байсан.
Одоо аанай л намын анхан шатны хэдэн дарга нараа “ахмадуудаа авчирч жагсаалд оролцуул” хэмээн шахаж шаардаж  хөөрхий хэдэн хөгшнийг хар хүйтэнд Чингисийн талбай дээр зогсоож эхэллээ.
Ийм булай юм зохион байгуулж байгаа МАН-ын мяндагтан, хэдэн олигархи бол Төрийн ордны цонхоор хараад л нимгэн цамцтайгаа инээж зогсоо л доо. Өөрсдөө жагсах цуглах, эсэргүүцэх болохоороо Төрийн ордонд буйдан дээр суудаг юм чинь.
Эрх мэдлээ алдаж, төрийн мөнгөнөөс идэх аргагүй болсондоо өнөө хүртэл уур цухал нь гарахгүй шээс нь дусагнаж яваа МАН-ын энэ хэдэн нөхөрт юу таалагдахыг ёстой хэн мэдлээ.
Хийхгүй байвал “хийсэнгүй” гэнэ. Энэ ч юуных нь буруу байхав. Сөрөг хүчин гэдэг ташуур өгч хийхийг шаардаж байх ёстой юм чинь. Тэгээд хийхээр нь “хийлээ” гэнэ.
Чухамдаа өнөөдөр харжээ байхад өнөөдөр хийгээд байгаа ажил, шинэчлээд байгаа зүйлийг өөрсдөө өнгөрсөн 20 жилд, өмнөх 4 жилд огт ч бодож байгаагүй, санаж сэдээгүй, зөвхөн л ямар нэгэн ажил хийсэн болж гурилдаад дундаас нь хэдэн төгрөг хумслахаа бодож байсан болохоор ард түмэнд юу ч наалдуулж чадалгүй өнгөрснөөсөө болж  ялагдчихснаа ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй л байх юм даа, энэ МАН-ынхан.
Өнөөдөр УИХ-ын чуулган завсарлачихсан. МАН-аас УИХ-д суудаг хэдэн нөхөр өнөөдөр хөдөөгүүр хэсч  энэ төр засгийн амаа олохгүй муулж байж айл айлын аяга дундлан  дайлуулж цайлуулж яваа л даа, мэдэж цөхөх юм байхгүй. Аймаг сум дамжиж айлд орохдоо уг нь ”УИХ-ын гишүүн төрийн түшээ” гэж том ярих ч цагаа болж цайг нь уухдаа засаг төрийнхөө эсрэг юм ярьж хэрүүлч авгай шиг чалчих нь хэр ёс жудаг юм бол.
0 Сэтгэгдэл
Bagiig n ihesgej ih avdag luivarchdiig n hasah heregtei
120 МЯНГАТАД 02-ӨРӨӨ БАЙР ХУДАЛДАЖ АВНА ХАРИЛЦАХ УТАС:99096201-РУУ ЗАЛГАНА УУ?
БОЛЬЁ ОО
БОЛЬЁ ОО
yu soliolood bgaan. teneg yumuu. nemegdsen geed bgaa tetgevriig neg shalgaad uzchiheerei chi. hed hichneen hunees sudalgaa avchaad soliorood bgaan. 208000 tog tetgever avdag hund 8000 tug l nemegdsen bna. solio ovchin tusaagui bol naad teneg niitlelee avaach. nastanguud maani uunees uur orlogogui l bgaa shde. helelgui yadag yum. hudlaa 27000 tug nemsen geel surtalchilaad bgaa shu de. yas yuman deer yun 10000 tug ch hurehgui.ulsturjij bhiin. bolchihvol yasiin?
Bagiig n ihesgej ih avdag luivarchdiig n hasah heregtei
yu soliolood bgaan. teneg yumuu. nemegdsen geed bgaa tetgevriig neg shalgaad uzchiheerei chi. hed hichneen hunees sudalgaa avchaad soliorood bgaan. 208000 tog tetgever avdag hund 8000 tug l nemegdsen bna. solio ovchin tusaagui bol naad teneg niitlelee avaach. nastanguud maani uunees uur orlogogui l bgaa shde. helelgui yadag yum. hudlaa 27000 tug nemsen geel surtalchilaad bgaa shu de. yas yuman deer yun 10000 tug ch hurehgui.ulsturjij bhiin. bolchihvol yasiin?
Хамгийн их уншсан