Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
ХОТЫН ХӨДӨӨ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ ГЭСЭН ДЭЭ
Монголын тав дахь парламентад нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь арлын Японы алдарт сүмоч Кёкүшюзан Д.Батбаярыг эгнээндээ нэгтгэсэн явдал байлаа. Түүнийг сүмочийнх нь хувьд монголчууд хайрлаж, хүндэтгэдэг ч байв. Сүмо бол үнэнч, шударга, хэзээ ч авлига ордоггүй хэмээн монголчуудыг байлдан дагуулаад байсан болохоор Д.Батбаярыг ч бас худлаа ярьдаггүй мэтээр төсөөлсөн биз. Хэрэв энэ төсөөлөл үнэн байсан бол Монголын парламент нэг ч гэсэн шударга хүнээр хүрээгээ тэлэх байлаа. Кёкүшюзан Д.Батбаяр өөрөө ч хатуу, хөтүүг туулж ирсэн, анхны монгол сүмоч, амласандаа хүрдэг нийгмийн зүтгэлтэн, дэлхий нийтийн өмнө Монголын нэрийн хуудас хэмээн тодорхойлж явсан. Ингэж бичсэн зурагт хуудсуудыг сонгогчдодоо харамгүй илгээж ирсэн юм.
Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил түүний нэр хүнд сүмоч байсан үеийнх шигээ өндөр байхаа болив. Эрхэм кёкүшю маань баахан худлаа амлаж, игтэж явсан сонгогчдынхоо өмнө хэлэх үггүй болов. 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ тэрээр Монгол Улсаас 20 мянган хүн, зөвхөн Сонгинохайрхан дүүргээс 10 мянган хүнийг арлын Япон руу явуулж, өндөр цалинтай ажилд зуучилж өгөх мэтээр амлаж явлаа. Сонгинохайрхан дүүргийн дөрвөн өрх тутмын нэг нь 1500-2500 ам.долларын орлоготой болно хэмээн сайрхаж нэр дэвшсэн билээ.
Гэвч 20 мянган хүн байтугай 2000 нь ч Япон явсангүй. Дөрвөн айл тутмын нэг нь 2500 ам.долларын орлоготой болох нь ч бас хоосон мөрөөдөл байжээ. Өнөөдөр нийслэлд, тэр тусмаа Сонгинохайрхан дүүрэгт амьдрал хүнд болсон нь нүдэн дээр илхэн. Улсын хэмжээнд ядуурал 30-50 хувь хүрээд буй. Үүнээс залгуулбал Кёкүшюзан Д.Батбаяр гишүүн “Хотын хөдөө гэж байх ёсгүй” хэмээн уриалсан шүү дээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт харин хотын хөдөө жинхэнэ утгаараа оршиж буй. 2012 он гараад, дэлхий дээд цэгтээ хүртэл хөгжчихсөн үед Сонгинохайрхан дүүрэгт л лаа барьж иргэд нь амьдарч байна. Энэ бүхнээс харахад худлаа ярьдаггүй сүмоч маань амласнаа хэрхэн биелүүлснийг бэлхнээ харж болох.
Эрхэм гишүүн Оёкүшю маань энэ бүхэндээ гэмшсэн ч шинжгүй 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж эхэлжээ. Учир нь “архины эсрэг кёкүшюгийн хууль” гэсэн сурталчилгаа орой бүр телевизээр гарч байна. Сонгууль зарлаагүй байхад л сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн хүн нь Д.Батбаяр гишүүн. Худлаа амласандаа бага ч болов гэмшсэн бол энэ удаа дахин УИХ-д нэр дэвшихгүйсэн. Харамсалтай нь, тэр улс төрд баяртай гэж хэлэх дургүй байгаа бололтой. Ямартай ч, Сонгинохайрханд нэр дэвшихээс нэгэнт өнгөрсөн болохоор өөр тойрогт өрсөлдөхөөр шийдсэн гэнэ билээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг үг байдаг болохоор 2008 оны амлалтаа яаж булзааруулах вэ гэж “худлаа ярьдаггүй” кёкүшюзан Д.Батбаяр аа.

0 Сэтгэгдэл