Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
С.Эрдэнэ сайд НҮБ-ын гишүүн орнуудыг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалав

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 11-21 ний өдөр зохион байгуулж буй НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

Тус чуулганаар "Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийг чадавхжуулах нь" сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах болон иргэдийг чадавхжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцууллжээ.

2012-2016 онд "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган хүний ажлын байрыг бий болгох, түүнчлэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг авч хэрэгжүүлж байна. Мөн Монгол улсын ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд тодорхой хувиар буурч байгааг дурдаж, ядуу иргэдэд төрөөс бэлэн мөнгөний тусламж, дэмжлэг олгохоос аль болох татгалзаж, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, орлогын эх үүсвэрийг бодиттой бий болгоход анхааран ажиллаж байгаа гэдгийг сайд С.Эрдэнэ илтгэлдээ онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Монгол Улс хүн амын хөгжлийн талаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар хүн амын хөгжлийн асуудлыг үндэсний хөгжлийн цогц асуудал болгон үзэж, салбар дундын бодлого, зохицуулалт шаардсан хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хариуцсан Үндэсний хороог байгуулан ажиллаж байгаа. Хүн амын хөгжлийн зорилтууд, ялангуяа хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлуудыг гэр бүлийн хөгжлийн хүрээнд авч үзэж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн орчны шинэчлэлийн ажлыг эхлүүлснээ чуулганд оролцогсдод мэдээллэжээ.

Тэрбээр, “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Эмэгтэйчүүдийн эсрэг бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенциудыг бүрэн хэрэгжүүлэхэд шинэчлэлийн Засгийн газар болон салбар яам онцгой анхаарч ажиллаж байгаа. Монгол улсын Засгийн газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамт олонд түшиглэн сэргээн засах, эрхийг хангах, боловсролд тэгш хамруулах, тэдний бүх талын оролцоог хангах зорилгоор нийгмийн дэд бүтцийг бий болгох, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж төрийн цогц үйлчилгээг хүргэх үүднээс төр ба төрийн бус байгууллагуудыг чадавхижуулж, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа. Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний мөрөөр насжилтын үндэсний стратегийг 2009 онд батлан хэрэгжүүлсэн. Тус стратегийн дагуу ахмад настнуудыг нийгмийн идэвхитэй гишүүн байхад чиглэсэн олон талт арга хэмжээний хүрээнд цаашид насжилтад бэлтгэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зэрэг асуудлыг цогц байдлаар авч үзэн, бодлогын түвшинд илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа” гэлээ.

НҮБ- ын нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганы хэлэлцүүлгийн төгсгөлд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газар насжилтын асуудлаарх Мадридын олон улсын тунхаглал, залуучуудын асуудлаарх дэлхийн хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенци болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүн амын бүлгүүдийн болон гэр бүлийн хөгжлийг хангах талаар хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, идэвхи зүтгэл гарган ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр алдаа, ололт амжилтаа хуваалцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг НҮБ болон гишүүн орнуудад уриалав.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан