Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
200 гаруй хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

МАН-ын лидрүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх гэж байна гэж дуулиан шуугиан болсны эцэст өнөөдөр МАН-ын 200 орчим гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардан авлаа.

Гэхдээ хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг МАН-ын лидрүүд харагдсангүй.

 Батлах гардуулах ажиллагаанд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Байгаль очин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Дугаржав нар оролцов. Намын батлахаа гардан авсан 200 хүний дунд МАН-ын нөлөө бүхий хэд хэдэн гишүүн байгаа тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ярьсан юм. Харин эдгээр иргэдийн нэрийг нь зарлахаас зайлсхийж байгаа аж. Энэ талаар Г.Шийлэгдамба “Нэртэй  улстөрч, олны танил хүмүүс МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн мэдээлэл  үнэн бодитой. Гэхдээ эдгээр хүмүүсийн нэрийг эрт зарлах боломжгүй. Учир нь үүний дараа намын дотор хагарал үүсгэж, үйл ажиллагааг нь мушгин гуйвуулах, эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүст хүндрэл учруулах гээд бэрхшээл гарахгүй гэх баталгаа байхгүй учир бид ийнхүү сэргийлж байгаа юм” хэмээн ярилаа.

Ийнхүү Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Амгалан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аухйн мэргэжлийн сургалтын төвийн захирал Л.Дашням, Сонгинохайрхан дүүргийн ИНХ-ын дарга Я.Должинсүрэн зэрэг 200 орчим хүн МАХН-ын батлахаа гардан авав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан