Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Л.Гүндалай: Мод огт огтолдоггүй хууль батлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас Туул голын асуудлаар тодруулга авлаа.
-Туул гол маань тасарчихсан байна. Та харсан уу?
-Харсан. Хажуугаар нь өнгөрч явахдаа ширгэчихсэн байгааг харлаа.
-Уг нь хаврын улирал бол голын ус ширгэх цаг биш. Гэтэл ширгээд тасарчихлаа. Энэ мэдээж хотшилтой холбоотой. Таны бодлоор Туулыг аврахын тул юу хийх ёстой вэ?
-Голын ус татраад байгаа асуудал бол ойр орчмын мод, бут сөөгийг хядсантай холбоотой шүү дээ. Тэр тусмаа голын эхээс мод огтолсонтой шууд холбоотой. Яахав дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр усны ундарга багассан. Гэхдээ төр засгийн харалган бодлого үүнд шууд нөлөөлж байгааг ч хэлэх хэрэгтэй. Мод огтолж гал түлдэгээ болих хэрэгтэй. Дан ганц Туул голын асуудал биш ээ. Хөдөө орон нутагт ч ийм байдал үүссэн. Сумын төвүүд бол тэр чигтээ мод огтолж гал түлж байна. Том том уурын зууханд хийгээд л шатаадаг. Үүнийг зохицуулж, нэг ч мод огтолдоггүй хууль гаргах ёстой. Түүнийхээ оронд мод тарих хэрэгтэй. Манайх шиг хур бороо багатай хуурай, сэрүүн уур амьсгалтай оронд мод ургах явц удаан байдаг. Гэтэл хур бороо элбэгтэй улс оронд мод жилдээ 30 см ургадаг байх жишээтэй. Тиймээс ингэж олон зуун жил болж ургадаг модоороо гал түлсээр байх уу. Ийм нөхцөл байдлаас гарах ёстой. Мод огтолдог хүмүүсийг буруутгахаасаа илүү төр засаг нь хууль эрх зүйн асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Тухайлбал яаж шийдэх гэж?
-Дэлхийд үүнийг шийдсэн жишээ олон байна. 21 дүгээр зуунд мод түлж дулаацна гэдэг хоцрогдсон. Тиймээс наадаж л айл өрхүүдийг халдаг шалаар ч юм уу, өөр аргаар дулаацдаг зүйлийг нэвтрүүлэх хэрэгтэй.
-Туул голын тухайд сав газрыг нь сэндийчиж, хайргыг нь олборлоод, байшин сав бариад байна. Гэтэл үүнийг зохицуулах хууль тогтоомж байдаг хэрнээ хэрэгжихгүй юм. Хууль байсаар байтал хэрэгжихгүй байгааг тэгвэл юу гэж ойлгох вэ?
-Хариуцсан яам нь бодлогоо гаргах ёстой. Хэрхэн хамгаалахыг нь эрх зүйн орчиноо баталгаажуулах л хэрэгтэй. Жил болгон л Туул гол тасарлаа гэж ярьдаг болж. Гэтэл авсан арга хэмжээ алга байна шүү дээ.

0 Сэтгэгдэл