Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Зургадугаар сарын 10, 28-нд сонгууль болно
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ, НИТХ-ын сонгуулийг зургадугаар сарын 28-ны пүрэв гаригт явуулах товыг зарлав. Харин гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тухайн улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж зургадугаар сарын 10-ны өдөр сонгуулиа өгөх юм. УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад 16.8 тэрбум төгрөг зориулах юм. Харин НИТХ-ын сонгуулийн төсөв тусдаа. Энэ оны төсвийг батлахдаа Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад 700 сая төгрөг тусгаж өгсөн. Үүнээс НИТХ-ын сонгууль зохион байгуулах хөрөнгийг гаргахаар боллоо.
Өмнөх сонгуулиар тойрог, хэсгийн хороонд ажиллах хүмүүсийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгодог байсан. Харин энэ удаагийн сонгуулиар тойрог, хэсгийн хороонд ажиллах хүмүүсийг 200 мянган төгрөгөөр цалинжуулахаар болжээ. Түүнчлэн өмнө 1700 хэсгийн хороотой ажиллана гэж байсан бол НИТХ-ын сонгуулийг хамт явуулахаар болсноор 2500 хэсгийн хороо байгуулахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан