Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Манай байгууллага буруугүй танайх л буруутай
Буруутанг хаанаас хайх вэ. СЕХ-ны удирдлага манайд санал тоолох машин авах эрхийг нь өгсөн. Бид ямар машин авах талаараа УИХ-ын гишүүдээс санал авсан. Ингээд шийдсэн гэлээ. Харин иргэний цахим үнэмлэх хэвлүүлэх “Бодь” группийнхэн манайхан иргэний цахим үнэмлэх хэвлэх тендер авсны дараа загвар нь өөрчлөгдсөн. Иргэний цахим үнэмлэх унших төхөөрөмж нь таарахгүй байсан учир программаа дахин өөрчлөх хэрэгтэй болсон. Ийм шалтгаанаас болж иргэний цахим үнэмлэх хэвлүүлэх ажил хойшилсон. Хэрэв иргэний цахим үнэмлэх уншигч машиныг авахаар бол хоёр сарын дараа бэлэн болно гэсэн. Энэ уншигч нь нууцлал өндөртэй гэсэн тайлбарыг хийлээ. Харин УБЕГ-ынхан “Бодь” группийн танилцуулаад байгаа цахим үнэмлэх уншигч машин зөвхөн сонгуулийн үеэр л ашиглах юм билээ. Гадаад улс орнуудад энэ уншигчийг цагдаагийн байгууллага нь ашигладаг гэсэн. Сонгуулийн дараа энэ уншигч машин манай байгууллага л лав ашиглах боломжгүй юм билээ гэсэн тайлбар хийсэн юм. Тэдний энэ тайлбар дундаас гишүүд буруутай байгууллагыг тогтоож чадсангүй ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан