Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАХН сонгуульд удирдагчгүй оролцох нь
Н.Энхбаярыг суллах нь гэсэн сургаар манай сурвалжлах хэсэг Төв аймаг руу хөдөллөө. Цагдан хорих төвийн үүдэнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал 20 гаруй хүний хамтаар угтав. Тэрээр “Бид хүлээж л байна. Хотод Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргах ёстой” гэснээс өөр ямар ч мэдээлэлгүй хэмээн зогсч байсан юм. Төв аймгийн цагдан хорих төвийн гадаа АИСТ Монголиа, С1, ТВ9 телевиз, ММ агентлаг, SBN телевизийнхэн очжээ. Сониноос манай сурвалжлах хэсэг л ирсэн байх юм.
Улс төрийн холбооныхон буюу М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг, мөн тэдний эгнээнд нэгдсэн иргэний хөдөлгөөнийхнийг энд ирэх болов уу гэтэл харагдсан ч үгүй. Харин улс төр судлаач Л.Эрдэнэтуул, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг нар иржээ. Экс тэргүүн хатагтай О.Цолмон, түүний том хүү Э.Батшугар нарыг ч бас хүмүүс нүдээрээ хайж байгаа нь илт. Ингээд хагас өдөр шахам хорихын үүдэнд хүлээсний эцэст “Н.Энхбаяр дахин хоёр сар хоригдоно” гэсэн мэдээлэл ирлээ. Үүнийг сонсоод МАХН-ынхан гонсойж, хэвлэлийнхэн хотын зүг давхиснаар Төв аймгийн хорихын үүдэн дэх үйл явдал өндөрлөсөн ч МАХН сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг том тэмцэл дөнгөж эхлэв бололтой. Харин биднийг хорихын гадаа хүлээх зуур 14:30 цагт ШШГЕГ-ынхан Н.Энхбаярын талаар мэдээлэл хийж байлаа.
Т.БАТБОЛД: Н.ЭНХБАЯР 2-3 УДАА САХИЛГЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН Ч БИД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛААГҮЙ
ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Т.Батболд, Тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга хурандаа П.Хосбаяр нар Төв аймгийн Цагдан хорих төвд хоригдож байгаа Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Т.Батболд сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Н.Энхбаярын бие ямар байгаа вэ?
-Өдөрт хоёр удаа эрүүл мэндийн үзлэг хийдэг. Даралт нь хэвийн. Хоолондоо зүгээр. Нойр нь хэвийн байгаа.
-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрийн тусгай хамгаалалтыг буулгасан тухай мэдээлэл гарсан. Энэ тухайд…?
-Өнгөрсөн хугацаанд цагдан хорих үйл ажиллагаанд Төрийн тусгай хамгаалалтаас байнгын хяналт тавьж байгаа. Ийм хяналт тавих боломж нөхцөлийг нь шийдвэр гүйцэтгэх байгууллага хангаж өгсөн. Төрийн тусгай хамгаалалтын шугамаар хоол хүнсний материалыг нь авчирдаг. Эмч, төрийн тусгай хамгаалалтын ажилтны хяналт дор хоолыг нь бэлтгэж, сэжигтэнд өгч байгаа. Түүнчлэн хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг хууль ёс дээдлэх зарчмын хүрээнд цагдан хорих байрны албан тушаалтнууд тухайн хүнээс өдөр бүр санал хүсэлтийг нь асууж, гаргасан хүсэлтийнх нь дагуу ажиллаж байна.
Прокурорын байгууллага хуулиар сэжигтнийг цагдан хорих үйл ажиллагаанд хяналт тавьдаг үүрэгтэй. Төв аймгийн хяналтын прокурор энэ дагуу хяналт тавьж байгаа. Нийслэлийн өмгөөллийн зөвлөлөөс томилсон дөрвөн өмгөөлөгч томилолтынхоо хүрээнд ажиллаж байна. Тэднийг ажлын өдрүүдэд уулзъя гэж хүсэлт тавьсан тоолонд нь уулзуулдаг. Харин мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ямар нэг хөндлөнгийн иргэн, албан тушаалтан уулзаагүй.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоригдох хугацаандаа 2-3 удаа сахилгын зөрчил гаргасан. Гэхдээ сахилгын шийтгэл оногдуулаагүй гэлээ. Яагаад, ямар үндэслэлээр вэ?
-Сэжигтэн Н.Энхбаярт сэжигтний эрх үүргийг нь танилцуулж, танилцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурахыг хүссэн боловч биелүүлээгүй. Хорих байгууллагын захиргаанд хянуулалгүй захидал гадагш гаргасан, биедээ хадгалсан. Түүнчлэн гар утас ашигласан зэрэгт нь шийдвэр гүйцэтгэлийн холбогдох хууль тогтоомжинд сахилгын шийтгэл ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, 15 хоног сахилгын байранд хорьдог журамтай. Тухайн цагдан хорих байрны удирдлага сахилгын акт үйлдчихсэн байгаа. Гэхдээ сахилгын шийтгэл оногдуулаагүй байгаа. Үүнд хоёр зүйлийг үндэслэсэн. Нэгдүгээрт, Сахилгын шийтгэлийг оногдуулснаар олон нийтэд ойлгомжгүй асуудал үүсэх вий. Ялангуяа, ард иргэдэд. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байхад тэрийг гуйвуулж ярьдаг, өөр өнцгөөр тайлбарладаг тохиолдол дэндүү их бий болж байна. Тийм учраас гаргасан сахилгын зөрчлийг нь дурдахгүйгээр түүнд хатуурхаж, дарамт шахалт үзүүлж байна гэсэн бодит бус мэдээлэл гарах гээд байгаа учир олон нийтийн хандлагыг харж үзэж байна. Хоёрдугаарт, өөрийнх нь эрхэлж байсан албан тушаалд хүндэтгэлтэй хандсан. Гэтэл хуулийн өмнө хэн ч адил тэгш эрхтэй. Тиймээс та бүхэн үүний ялгаа заагийг ойлгож мэдэх ёстой гэж хэлмээр байна.
-Цагдан хорих байрны журам зөрчиж сэжигтэнд гар утас оруулж өгсөн өмгөөлөгчид хариуцлага тооцуулах уу?
-Өмгөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилд саад учруулж байна. Эрх үүрэг, хуулиа мэдсээр байж гар утас оруулсан, захидал харилцааг ямар тохиолдолд гаргах вэ гэдгийг мэдсээр байж хорих байгууллагын захиргаанд хянуулалгүйгээр гаргасан. Тиймээс бид өмгөөллийн байгууллагад өмгөөлөгч нарын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, шаардлагатай гэж үзвэл байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэдэг асуудлыг тавина гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо албан ёсоор энэ асуудлыг тавиагүй байна.
-Сэжигтний байгаа камер руу өнөө өглөө /өчигдөр/ мөрдөн байцаагч орсон. Уг нь, тэгэх ёсгүй, танай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой гэсэн мэдээллийг өмгөөлөгч нь өгч байна л даа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хэрэг мөрдөн шалгаж байгаа байгууллагынхан тухайн сэжигтэн хүнээ ямар тохиолдолд цагдан хоригдож байна вэ гэдэгт танилцах эрхтэй. Хуулиар хориглосон юм байхгүй. Хууль тогтоомжийн хүрээнд Н.Энхбаярыг цагдан хорьсноос хойш нэг ч хором тасалдахгүйгээр бичлэг хийгдэж байгаа. Энэ нь тэр хүнийг чангалж, дарамталж байгаа хэрэг биш шүү дээ. Гар утас орж байгаа юм чинь юу ч орж болно. Бид тэр хүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэ дагуу л хянаж байгаа. Үүнд хууль зөрчсөн юм байхгүй.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Н.Энхбаяртай очиж уулзсан гэсэн. Үнэн үү?
-Ц.Нямдорж сайд очиж уулзсан. Дарамт шахалт үзүүлсэн. Цагдан хорих байрны ажилтанд үүрэг даалгавар өгсөн гэсэн мэдээлэл гарч байна. Үүн шиг худал зүйл байхгүй шүү.
-Н.Энхбаярыг баасан гаригт батлан даалтад гаргана, суллана гэсэн мэдээлэл байна?
-Сэжигтэнийг 14 хоног хорьдог хуультай. Цаашид үргэлжлүүлж шалгах үндэслэл бүхий асуудал байвал сэжигтнийг яллагдагчаар үргэлжлүүлэн цагдан хорьдог. Сэжигтнээр цагдан хорих хугацаа өнөөдөр /өчигдөр/ дуусч байна. Манайх шүүхийн шийдвэр ирвэл түүнийг л биелүүлдэг байгууллага. Цаашид яах гэж байгааг бид мэдэхгүй.
-Үзлэгээр хурааж авсан хоёр захидлын хувьд хаана хаягласан байсан бэ?
-Эхний захидалд өөрийнх нь холбогдсон эрүүгийн хэргийн тухай бичсэн байсан. Үүнийг нь бид зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад уламжил гээд аймгийн прокурорт харьяаллын дагуу шилжүүлсэн байгаа. Нөгөө нь, УИХ-ын гишүүд, намын дэмжигч гишүүдэд хандсан байсан. Ийм захидлыг бичиж болно. Гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухайн нэгжийн захиргаанд хянуулж байж гаргах ёстой. Манайх түүнийг нь хянаад эрх бүхий байгууллагад шилжүүлдэг юм.

0 Сэтгэгдэл