Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ШОРОНГООС Ч НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ
Өргүй, ял шийтгэлгүй бол сонгуульд нэрээ дэвшүүлж болно
УИХ-ын ээлжит сонгуулийг энэ оны зургадугаар сарын 28-нд явуулахаар товлоод буй. Хуульд зааснаар сонгуульд оролцох нам, эвсэл УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах юм. Тиймээс сонгуульд оролцох намууд энэ долоо хоногоос Бага хурал, ҮЗХ-ны хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах их ажилдаа орно. Хуульчилсан цаг хугацааны хуваариар бол нэр дэвшүүлэх ажил ирэх сарын сүүлээр дуусч, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдэд мандатыг нь олгоно гэсэн үг.
Нэр дэвшигч нь хуульд заасан хэд хэдэн шаардлагыг заавал хангасан байх ёстой. Тодруулбал, эрх зүйн чадамжтай, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байна. Түүнчлэн ял шийтгүүлж байгаагүй, эсвэл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуульд /78.2, 78.3-т/ заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байна. Эдгээр шаардлагыг хангасан нэр дэвшигч СЕХ-ноос олгосон мандатаа өвөртөлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах, сурталчилгааны ажилдаа орно. Мэдээж, тэд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоосон байх ёстой.
Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжтой
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх нь олон хүний сонирхлыг татаж байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг шүүхээс хоёр сараар сунгасан. Ингэснээр үргэлжлүүлэн хорих хугацаа сонгууль болохоос хоёр хоногийн өмнө буюу зургадугаар сарын 26-нд дуусах юм. АТГ-ынхан түүнийг албан тушаал эрх мэдлээ ашиглан, улсын өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан гэж хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа. Гэвч түүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно.
Мэдээж, сонгуулийн өмнө шүүх хурал болж, гэм буруутай эсэхийг хэлэлцэх боломжгүй. Учир нь, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, хавтаст хэрэг шүүхэд шилжих шат гээд бүгд л хуулиар заасан тодорхой хугацаатай. Дээрх хоёр сарын хугацаанд мөрдөн байцаалт л явагдана гэж ойлгож болно.
Тиймээс Н.Энхбаярт сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. АТГ-ын мэдээллээр бол тэрээр зээлийн болон татварын өр төлбөргүй учир нэр дэвшигчид тавьж буй дээрх шаардлагыг хангана гэсэн үг. Намын нөхөд нь ч даргыгаа сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ дуу нэгтэйгээр хэлж байгаа. Тэгээд ч Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалт ч тусгагджээ. Хэрэв сонгуулиас өмнө шүүх хурал болж, яллавал Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх боломжгүй болно. Цаашилбал, түүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд хийсэн улс төрийн захиалга гэж үзэхэд ч хүргэнэ. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг шалгах, хянах хуулийн хугацаанаас үзвэл, сонгууль өнгөрсний дараа түүнийг яллах магадлал өндөр. Монголчууд ялагдаж, дийлдэж буйн талд ордог өрөвч, нинжин сэтгэлтэй улс. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөөд ялчихвал, асуудал улам ээдрээтэйгээр өрнөх нь ээ.

0 Сэтгэгдэл