Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ШӨНИЙН ПАРЛАМЕНТЫН ИДЭВХТЭЙ ГИШҮҮД
Энэ сарын 27-28-ны шилжих шөнө УИХ-ын гишүүд нойргүй хонов. МАН-ын удирдах зөвлөл, МАН-ын бүлэг, Хуульзүйн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган гээд УИХ-ын бүтцийн бүх л байгууллага шөнө дөлөөр хуралдлаа. Баасан гаригт л улс төрийн хамгийн гол шийдвэр гардаг гэдэг дээ.

Чуулганы бүрэн эрхийн хугацаанд ямар нэг асуудалд ингэж нухацтай хандаж олон цагийн турш хуралдаж, УИХ-ын эрхмүүд бүрэн утгаараа өөрсдийгөө зориулж байсныг санахгүй байх чинь. Уг нь, Хуульзүйн байнгын хороо баасан гаригийн 16 цагт хуралдаж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг шийдэх зар түгсэн байсан ч НИТХ-ын сонгуулийн хуулиас болж ийн хойшлов.
МАН-ынхан 26 дугаар их хурлаа Төрийн ордонд хонон өнжин хуралдуулж намын даргаа сонгож байсансан. Тэгвэл энэ удаад Ц.Нямдорж сайд энэ шөнийн гол дүр байв. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд Ц.Нямдорж сайд ганцаараа “байцаагдсангүй”. Түүнтэй хамт Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ц.Сандаг-Очир, АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нарын албаны хүмүүс ч шөнийн цагаар дуу­дагдав. Ц.Нямдорж сайд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны та­лаар байр сууриа ингэж илэрхийлж байсан.

“Хууль зүй, дотоод хэр­гийн сайд баривчлах үйл ажил­лагаанд оролцдоггүй. Уг ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, өөр хэн нэгэн сайд оролцох эрхгүй. АТГ-ын явуул­сан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл заалтын дагуу явагдсан. Хэрэв би ямар нэгэн хэлбэрээр энэ хэрэгт оролцсон бол хууль зөрчсөн үйлдэл болох байсан” гэж мэдэгдсэн юм. Экс Ерөнхийлөгч Н.Энхбая­рыг баривчилсан шөнө Монголд ганцхан хүн л унтаж байсан нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэсэн онигоо маягийн зүйл гарчихсан байгаа. Тэгвэл энэ онигоо  хэр үнэний ортой эсэхийг сониуч гишүүд түүнээс асуулаа.

Ц.Нямдорж сайд хэлэхдээ “Цагдаагийн ерөнхий газрын дарга Ц.Сандаг-Очир 21.30 цагийн үед баривчлах ажиллагаа явагдаж байна гэж надад утсаар мэдэгдсэн. Би хариуд нь ”Байцаан шийтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас та нар тус тусынхаа чиглэлээр үүргээ гүйцэтгэ. Харин хүний эрүүл мэнд хохироож, эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй шүү!” гэж хэлээд утсаа тавьсан” гэсэн юм. Ц.Нямдоржийн мартамхай зан л  түүнийг онигооны эзэн болгож. Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа болсны маргааш  өглөө нь Хуульзүйн сайдтай тааралдсан хэсэг сэтгүүлчид түүнээс Н.Энхбаяр даргыг баривчилсан хэрэг явдлын талаар сонирхоход “Энэ талаар дуулаагүй, сая л сонслоо” гэж хариулж байсан даа. Гэтэл тэрээр эл хэрэг явдлын талаар мэдэхээр барахгүй ЦЕГ-ын даргатай хүртэл утсаар холбогдож заавар зөвлөгөө өгч байсан байна шүү дээ. Үүнийгээ ч хүлээж, батлаатахлаа. Дараа нэг өдөр үүнээсээ өөр зүйл ярих вий дээ. 

Байнгын хорооны хурал­даанаар Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэхээр санал хураахад 17 гишүүний ес нь шаардлагагүй гэж үзжээ. Ийнхүү ганц хүний саналаар энэ удаад Ц.Нямдорж сайдынхаа зөөлөн суудалд үлдлээ. Харин шөнийн 04 цагт хуралдсан УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг завсарлага авсан юм. Учир нь энэхүү чуулганд Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцвэл АН цөөнх болж Хуульзүйн байнгын хорооноос гарсан шийдвэр батлагдах болоод байсан юм. Тиймээс АН-ын бүлэг завсарлага авч эл асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр болов. Ийнхүү парламентын шөнийн хуралдаан өндөрлөв.

Үүнээс харахад УИХ-ын 76 гишүүний ажлын бүтээмж өдрөөсөө шөнө нь илүү байдаг гэдгээ баталлаа. Шөнөөр хуралдсан Хуульзүйн байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц сайн, гишүүд ч идэвхтэй оролцож байсан шүү. Өдрийн цагаар хуралдсан парламент ийм өндөр ирцтэй байсан нь тун цөөн. Даанч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болж байхад энэ чадвараа олж нээсэн нь харамсалтай. Ер нь, парламент өдөр биш шөнө хуралдаж, чухал асуудлаа шийддэг болбол ямар вэ. Манай улсын Засгийн газар дэлхий нийтийн анхаарлыг татах гэж элсэн цөлд хуралдаж байсан. Энэ нь Монгол Улсын нэрийг дэлхийд таниулж чадсан гэдэг юм билээ. Тэгвэл парламент нь өдөр биш шөнө хуралддаг улс гээд зарлачихвал бас л сонин сонсогдоно доо. Түүнийгээ дагаад шалдаа буусан нэр хүнд нь өсчих ч юм бил үү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан