Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НАМААСАА ТҮДГЭЛЗСЭН БОЛОХООС ГАРААГҮЙ ГЭНЭ
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэсэн заалт бий. УИХ дахь АН-ын бүлгийнхэн энэ заалтаа биелүүлнэ гэж зөрүүдэлсний хүчинд НИТХ, УИХ-ын сонгуулийг хамт явуулахаар болсон. НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд энэ удаад 45 нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 30 нь мажоритар, 15 нь пропорциональ тогтолцоогоор нэр дэвшихээр болж буй. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуультай нэгэн адил тогтолцоогоор болно гэсэн үг.

Ингэж УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулах нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг гэж зарим гишүүн үзэж буй. Тухайлбал, Үндсэн хуульд Орон нутгийн сонгууль дотор НИТХ, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулна гэсэн заалт бий. Түүнээс Орон нутгийн сонгуулийг явуулахдаа НИТХ-ын сонгуулийг тусад нь явуулна гэсэн заалт байхгүй. Энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд очоод унаж ч мэднэ гэсэн байр суурьтай гишүүд байлаа. Түүнчлэн Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гээд заачихаж. Харин НИТХ-ын одоогийн тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа 3.6 жил болчихож байгаа хэрэг.

НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах болсон шалтгааныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар тайлбарлав. Тэрээр  “Нийслэл гэдэг улсын тал юм, төрийн, төвийн шууд удирдлага илүү нөлөөлөх талтай учраас улс төр эрх зүй, эдийн засаг талаас нь харж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явах боломжтой гэж үзсэн. Бүлгүүд мөн зөвшилцсөн. Бусад аймгийн хувьд арай өөр гэж үзэж, нийслэл дээр онцлог зохицуулалт хэрэглэсэн” гэлээ.

НИТХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх үед гишүүд сонгууль зохион байгуулах төрийн албан хаагчдыг намын харьяаллаас нь гаргах ёстой гэлээ. 2010 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж Төрийн албан хаагч аль нэг намын харьяалалтай байхыг хориглосон. Энэ дагуу төрийн олон албан хаагч намын батлахаа буцаан өгч байсан даа. Гэвч энэ нь өнгөлөн далдлалт байсан гэдгийг УИХ-ын гишүүд батлав. Сонгууль зохион байгуулах төрийн албан хаагчид намаасаа түдгэлзсэн болохоос гараагүй гэнэ. Тиймээс хууль гаргаж намаас нь бүр мөсөн гаргах ёстой гэж байлаа. Мөн сонгуулийн тойрог, хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагч урд өмнө нь аль намын харьяалалд байсныг нь харгалзан АН, МАН-ын гишүүдийн тоог тэнцүү оруулах ёстой гэсэн саналыг Г.Батхүү гишүүн гаргаж тавив. Ийм саналтай гишүүн олон байсныг дурдах хэрэгтэй болов уу. Ийнхүү холимог тогтолцоогоор болох НИТХ-ын сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулганаар батлав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан