Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Ерөнхийлөгч өвлийн спортыг дэмжих зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгажээ.

Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигт Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд  таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ нь хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилготой юм.

Зарлигт:

 1/ өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан,  задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх;

2/ ерөнхий, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын хичээлийн сургалтын хөтөлбөрт өвлийн спортын төрлүүдээс тусган, өвлийн улиралд дадал болгон хэвшүүлэх, сурагч оюутны өвлийн спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, энэ чиглэлээр биеийн тамирын багш нарыг мэргэшүүлэх;

3/ үндэсний шигшээ багийн өвлийн спортын олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4/ өвлийн спортын барилга байгууламжийн цогцолборт түшиглэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, Монгол Улсын тамирчид гадаад улсын баг, тамирчидтай бэлтгэл хийх, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих талаар тусгажээ.

Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж,  хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд жил бүр мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгов.

Мөн өвлийн спортын тамирчдыг ивээн тэтгэх, урамшуулах, өвлийн спортын барилга байгууламж барих, шинэ технологийг нэвтрүүлэх зэргээр эх орондоо өвлийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллагад уриалсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан