Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Бондтой холбоотой асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт бондуудын зарцуулалтын талаар дөрвөн зүйл бүхий асуулга тавилаа.

Уг асуулгад, нэгдүгээрт Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис бонд, 30 тэрбум иений "Самурай" бондын хэд нь Хөгжлийн банкны дансанд бодитойгоор орсон, хоёрдугаарт Хөгжлийн банкин дахь "Чингис" болон "Самурай" бондын хөрөнгө, түүнчлэн тус банкны бусад ашиглагдаагүй хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс ямар нөхцөл, шалгуураар хэдий хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан, гуравдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хүрсэн, дөрөвдүгээрт, Төсвийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т "Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна" гэж заасны дагуу бондын хөрөнгийн эх үүсвэрийг хэзээ, хэрхэн улсын төсөвт тусган хуулийн зөрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Н.Батбаяр сайдаас хүсчээ.

Хуульд заасны дагуу асуулга хүлээн авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг ирүүлэх үүрэгтэй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан