Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Н.Номтойбаяр гишүүний шинэ санаачилга

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхнаас НАМЗХ-г удирдах болсон билээ. Олон мянган гишүүд, дэмжигчидтэй тус байгууллагыг удирдана гэдэг өөрөө хувь хүнээс нилээн чадал, чансаа шаардсан ажил гэдэг нь мэдээж. Түүнийгээ дагаад НАМЗХ-ын удирдлагууд мэдлэг боловсролоороо олонд танигдсан байдаг. Учир нь өдгөө МАН-аас УИХ-д сонгогдсон 26 төрийн түшээдийн бараг талыг нь НАМЗХ-ны үе үеийн шилдэг удирдлагууд бүрдүүлж байгаа билээ.

Мөн Монголын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг түргэн боловсруулахыг нэхэн суугаа залуучууд бол НАМЗХ-ныхон юм. Тэднээс гарч байгаа олон шинэ санаачлагууд нь нийгэм дэхь залуучуудад таалагдаж, тэдний дэмжлэгийг авч чаддагаараа онцлогтой.

Тэгвэл НАМЗХ-ны шинэхэн удирдлага болох УИХ-ын отгон гишүүдийн нэг Н.Номтойбаяр ч өөрийн зүгээс шинэ санаачлагуудыг дэвшүүлж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан залууст уриалж байна. Тэрбээр өөрийн твиттертээ Цэргийн албыг  90 хоног болгож цэргийн академик боловсролтой хослуулан 18-27 насны бүх иргэнийг хамруулах хуулийн төслийг боловсруулж байгаагаа дурьдан бичжээ.

Ингэхдээ одоогийн 1 жилийн хугацаат цэргийн албыг сайн дурын vндсэн дээр цалингийн урамшуулалтай, хөдөлмөрийн бодлоготой уяж бэлтгэж байх.  Мөн 90 хоногт цэргийн хэргийн мэдлэг, Монгол Улсын Үндсэн хууль, Vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засаг, өв уламжлал, амьдрах ухаан зэргийг сургах нь зүйтэйг онцолжээ.

А.Болд
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан