Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ц.Нямдоржийн олон жилийн урт хар мөр
Цэндийн ДОРЖГОТОВ (төрийн соёрхолт, СГЗ, зохиолч)

ХЗДХийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын хэдэн гишүүний халдашгүй байдалд цагдаа нарыг турхирч халдуулсан гэх шалтгаар огцруулах гэлээ гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд төрүүлбэл Ц.Нямдорж нарт хожоотой. Ц.Нямдоржийг огцруулах шалтгаан бол түүний олон жилийн урт хар мөр гэдэгт олны анхаарлыг төвлөрүүлэх ёстой. Сайд хүнд эрс харшилж буй түүний олон жилийн урт хар мөр гэдэгт хууль дураар засдаг гэмт хэрэг, журмын нөхдөө хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог бүдүүлэг авир, УИХ-ын гишүүний эрхэнд халдаж боож унагадаг, түрээсийн байранд амьдардаг гэж телевизээр мэдэгдэж байсан нь худал болж, 370 сая 500 мянган төгрөгийн ханштай ордонд суудаг нь илэрсэн.

Ц.Нямдоржийг №1 хуульч, №1 шударга улстөрч гэж Монголд нэг л хүн магтдаг. Тэр хүн нь Ц.Нямдорж өөрөө. “Яг үнэн” гэж нүүрэн дээр нь долигоногч МАН-ын удирдах зөвлөлд олон. Ц.Нямдоржид адсага шиг аашнаас ондоо хүнд сайрхаад байх чадвар, шударга зан байхгүй. Тиймээс “В.Путин, Д.Медведев бид гурав чинь нэг багштай юм шүү дээ” гэж битүүхэн дурсдаг нь мөн л сүрдүүлэх гэсэн авир нь бүлтэрч буй нь тэр. Нэг багштай байж болно, харин шавь нар нь муу, онц гэсэн дүнтэй байдгийг алийг тэр гэхэв. Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Л.Гүндалай нарыг баривчилж, Ганцхудагт хорьсон. Цаадуул нь гараад ирснийг бодоход тэднийг гүжирдэж, хэлмэгдүүлсэн байж таарах гээд байгаа юм.

Гадаад харилцааны яамнаас АНУ-ын Санфранциско хотод Ерөнхий консулаар суух томилолт авсан хүнийг болиулж, өөрийн хүүг томилуулсан, хариуцсан яамны нь ажил нойл зааж, гэмт хэрэг гаарсан, эцэст нь ирэх сонгуульд дахин булхай хийхээр ухаалаг үнэмлэх олгох ажлыг зориуд гацаасан гээд тоолж баршгүй олон гэмт хэрэг Ц.Нямдорж сайдтай холбоотой. Ийм мэдээлэл байнга цацагддаг. Тэрээр командаа цаасан дээр үйлддэггүй. Амаар, хуулийн гадуур командалдаг. Тэгснээр хариуцлагаас бултдаг. Олон жилийн урт хар мөртэй хүн сайд байх ёс суртахууны эрхгүй гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах санаа олон жилийн өмнөөс удаа дараа гарч байсныг нийгэм тооцох учиртай. Түүнийг огцруулах шалтгааныг захаас нь дурдахад ийм байна. Цаана нь ч зөндөө юм бий. Ц.Нямдоржийн балагтай урт хар мөр манай улсын ХЗДХ-ийг гутааж буйд бухимдсан шударга эх оронч хүмүүс тэсвэрлэхээ больжээ.

Тэрээр хэлсэн үгээ улайм цайм ичгүүргүй бухдаг муу аргатай. Ордны коридорт сэтгүүлч нарт ээрэгдээд тулгамдсандаа, “Н.Энхбаярыг баривчилсныг мэдээгүй, би унтаж байсан” гэж ард түмэнд зарласнаа, эргээд “Үгүй, би тэгж хэлээгүй” гээд шазваганаж буйг нь юу гэх вэ. Телевиз үзэгч олон иргэнээ басамжлан гүтгэхийг юман чинээ боддоггүй түүний “том” занг ингэж давруулаад байх уу.

Ийм хачин араншинтай сайдаас салахын түүс болж байна. Гүйх нохойд баах нохой саад гэгчээр Р.Рааш, Д.Балдан-Очир, Ж.Батсуурь гэгч хоцрогдсон гишүүд Ц.Нямдоржийг авч үлдээсэн гавьяагаар ирэх сонгуульд намынхаа 28-ын жагсаалтад дээгүүр дугаарлагдах гэж шившгээ хутгаж буй нь төрд тийм нялцгай хүмүүс хэрэггүй болохыг өөрсдөө гайгүй сайн илчлэв. Ашгүй дээ. Энхрий хайрт намдаа амиа өгнө гэж сүржигнэж байж тушаал дэвшдэг, хүний ёсонд хэзээ ч байгаагүй буруу номын үзэлтэй коммунизмын шавхруунууд ардчилалд огт хэрэггүй.

Дахин хэлье. Ц.Нямдоржийг огцруулах шалтгаан УИХ-ын хэдэн гишүүний халдашгүй байдалд халдсан гэх шалтаг биш шүү. Огцруулах болсон шалтгааныг мэдье гэвэл түүний олон жил сайд байхдаа үлдээсэн урт хар мөрийг эргээд хар. Сайд байтугай жирийн иргэнд байшгүй харш зан ааш, үйлдэл, түүний хар мөрөөр дүүрэн. Тэрээр даварсаар л явна. Нам нь түүний толгойг илээд, хамгаалаад байдаг нь айдаг хэрэг. Ц.Нямдоржийн давраад буй хүч чадал нь нам нь идээ бээрээ дэлгүүлэхээс айгаад буйд оршино гэсэн хардлага нийгэмд газар авч, ингэснээр намын нь нэр төр унаж буй. Тус намд тийм аймаар идээ бээр байхгүй гэж би хувьдаа итгэнэ.

Шинэчлэгдэж буй МАН айх юмгүй бол Ц.Нямдоржийн хоосон сүрдүүлгийг нулимаад, дотор талаа ард түмэндээ дэлгээд, цэвэр ариун хүч тэнхээгээ олондоо үзүүлээд, сонгуульд булхайгүй орвол, амжилт та нарын гарт бэлэн гэж бод. Ц.Нямдоржийн башир ааш, увайгүй үйлдэл та нарт гай тарьж байна.   
 
2012-04-30
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан