Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АН-ЫНХАН САНААГАА АЛДАХААС БОЛГООМЖИЛЖ ҮЗХ-НЫ ХУРЛАА ХААЛТТАЙ ХУРАЛДУУЛАВ
“Их тулааны өмнө нам гүм” гэгчээр АН-ынхны ирэх сонгуульд бамбай болгон ашиглах мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх ҮЗХ-ны хурал нам гүмхэн эхэллээ. Бусад улс тө­рийн намууд мөрийн хөтөлбөрөө батлах хурлаа хийгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан салхийг нь хагалж байгаа учраас ҮЗХ-ны хурлаа хаалттай хаалганы цаана хийлээ.

Тус намынхан ингэж сэрэмжлэх болсон нь цаанаа нарийн учиртай гэнэ. Өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах үед АН-ынхан “Эрдэнийн хувь” гээчийг гаргасан. Харин үүнийг нь МАХН /МАН/ өлгөн авч “Иргэн бүрт Эх орны хишиг” өгөх амлалт гаргасан. Түүнчлэн АН-ынхны “Монгол хүн 2020” хөтөлбөр батлахад үүнийг нь мөн л МАН-ынхан хуулбарлаж “Хөгжлийн хөтөлбөр” баталсан талаараа танилцуулсан.
Ийнхүү АН-ынхан өрсөл­дөгч намдаа санаагаа хэдэнтээ алдаж байсан болохоор сэрэмжилсэн нь энэ бололтой.

АН-ынхан 2008 онд цөөнх болж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тиймээс МАХН-тай /МАН/ эвсч хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргаж байлаа. Энэхүү шийдвэрээсээ хэдхэн сарын өмнө буцаж сөрөг хүчний үүргээ биелүүлж буй. Иймд тус намыг МАН-тай эвсч хамтарсан Засгийн газар байгуулж байсан болохоор энэ удаагийн сонгуульд ч гэсэн аль нэг улс төрийн хүчинтэй  хамтарч оролцож мэднэ гэсэн яриа гарч байлаа. Харин АН-ынхан өчигдөр хуралдсан ҮЗХ-ны хурлаараа дангаараа сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

ҮЗХ-ны хурлын тов зар­лагдах бүрт л АН-ын дарга Н.Алтан­хуягийг огцруулах нь гэсэн хэл ам байнга ша­хуу гардаг. Харин сонгуулийн өмнөх, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх энэ удаагийн ҮЗХ-ны хурлын уламжлал болгон ярьдаг Н.Алтанхуяг даргын суудалтай намын нөхөд нь зууралдсангүй. Харин АН дүрмэндээ өөрчлөлт оруулж дэд даргатай болох нь гэсэн явган яриа ҮЗХ-ны  хурлын өмнө яригдаж байв. Ингэхдээ МҮДН, “Шон­хор”, “Мөнх тэнгэр” фрак­­цын удирдлагуудыг дэд даргаар томилох сураг гарав. Ингэж хагарсан аягыг эвлүүлж нэг цул болгож сонгуульд оролцох юм гэсэн мессэжийг амтай болгон л ярьсан.

АН-ын ерөнхий на­­рийн бичгийн дарга Д.Эр­дэнэбат “Сонгуулийн өмнө на­мын удирдлагын хүрээг тэлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг намын Их хурлын гишүүдийн гуравны хоё­рын саналаар шийднэ гэсэн хуулийн заалттай. Энэ зарчмаа баримтална” гэлээ. Тэ­гэхээр АН дэд даргатай бо­лох асуудал хөндөгдсөн бай­хыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ ҮЗХ-ны хурлын бүрэн эрхэнд эл асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байдаггүй болж таарлаа.

АН “Монгол хүн 2020” хөтөлбөрөө жил зургаан сарын өмнөөс эхэлж орон даяар олон нийтэд танилцуулсан. Уг нь, АН-ынхан маргааш бу­юу тавдугаар сарын 2-нд ҮЗХ-ны хурлаа зарласан бай­сан ч сонгуулийн мөрийн хө­төл­бөрөө аудитаар батал­гаажуулах хуулийн хуга­цаа энэ өдөртэй давхацсан учир хуралдаанаа наашлуулсан аж.

Харин тус намаас нэр дэв­­шигчдээ энэ сарын 19-25-ны хооронд тодруулна. Үүнээс өмнө аймаг, дүүргийн намын хороо нэр дэвшигчээ тодруулна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд аймгийн намын хороо нэр дэвшүүлэх үүрэгтэй. Харин сонгуульд нэр дэвших эсэхийг ҮЗХ-ны хурлаар нуу­цаар санал хурааж шийднэ гэ­сэн хуулийн заалттай аж. Тиймээс тавдугаар сарын 25-нд АН нэр дэвшигчддээ тодруулахаар ҮЗХ-гоо хурал­дуулахаар болжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийнх нь талаар тодрууллаа.

-АН-ын мөрийн хө­төл­бө­­рийн гол агуулга нь юу вэ?
-Энэ удаагийн ҮЗХ-ны хур­лаар мөрийн хөтөлбөрийн эц­сийн хэлэлцүүлгийг хийж бай­на гэж ойлгож болно. Хө­төлбөрийн гол санаа нь Мон­гол оронд өөрчлөлт хийх. Үүний дотор, улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Улс ор­ны хөгжлийг монгол хүмүүс аль байр суурь дээр авч явах ёстой вэ гэдгийг хэлэлцэнэ. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

-АН-ын мөрийн хө­төл­бөр мөнгөн дүнгээр хэ­дий төг­рөгт багтаж байгаа вэ. Шинэ хуулиар намууд мө­рийн хөтөлбөрөө аудитаар ба­талгаажуулах ёстой шүү дээ?
-Мөрийн хөтөлбөрөө ауди­­­­тад өгөх сүүлийн хуга­цаа тавдугаар сарын 2. Ма­най намын хувьд мөрийн хө­төлбөрт хэтэрхий их мөнгөн ам­­лалт оруулахгүй гэсэн хуу­лийн заалтаа баримталж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан