Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ЫН ДӨРВӨН ГИШҮҮН БҮЛГЭЭСЭЭ ГАРЧЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар намаасаа гарч байгаа мэдэгдсэн гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Таныг нэр бүхий гишүүдийн хамт намаасаа гарч байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Яг ч намаасаа гарах мэдэгдэл гаргаагүй байна. Бид бүлгийн хурлын ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн асуудлыг шийдэхгүй байна. Хүсэхгүй байгаа. Тиймээс бид энэ асуудлыг шийдтэл бүлгийн ажилд оролцохгүй.

-Нэг ёсондоо хугацаагүй завсарлага авч байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Тэгж хэлж болно.

-Намынхаа бага хуралд оролцоно биз дээ?
-Бага хуралд оролцоно. Намын асуудал үүнд хамаагүй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбиш­дагва өөрийн facebook хуудсандаа “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналтай байсан Ц.Даваасүрэн, Д.Тэр­бишдагва, Ч.Улаан, О.Чу­луун­бат нарын УИХ-ын гишүүд УИХ дахь МАН-ын Бүлгээс гарахаар шийдвэрлэснээ МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд уламжиллаа”  гэж бичсэн байлаа. Түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч ямар нэг хариу өгсөнгүй. Мөн Ч.Улаан, О.Чулуунбат гишүүн нарын утас холбогдсонгүй. Энэ үед МАХН-аас мэдээлэл ирлээ. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын байранд ирж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай уулзжээ.  Ингэхдээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Загджав, Ц.Даваасүрэн  МАН-аас татгалзаж МАХН-д элсэхээ албан ёсоор мэдэгдээд явлаа гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан