Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Нүүрс ачсан 1500 машин Өдөрт хилийн боомт нэвтэрч байна
Энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улс 2.8 сая тонн нүүрс олборлов. Урьд нь 5.7 сая нүүрс олборлосон байлаа. Гэвч  өнгөрсөн сард 2.1 сая тонн нүүрс экспортолсон дүн бий. Учир нь, нүүрсний үнэ хямдарч, экспорт зогсонги байдалд ороод буй билээ. Иймд Ерөнхий сайд долоо хоногийн мягмар гараг бүрт нүүрс экспортлогчидтой  хуралдаж байгаа аж. Үүний үр дүнд экспортын нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  гэрээний үнийн дүнгээр тооцож авах журам батлав. Уг журмыг ирэх сарын 1-нээс мөрдөх болжээ. Өмнө нь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  урд хөршийн зах зээл дээрх нүүрсний  ханшийг судлан жишиг үнэ тогтоож авдаг байсан. Энэ нь нүүрс экспортлогчдод хүнд цохилт болж,  санхүүгийн байдалд оруулах, экспортоо зогсооход хүргэсэн гэдэг.  Үүнээс гадна Хилийн боомтын тухай хууль батлагдаж мөн ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хоёр улсын хилийн боомтын хүнд сурталыг арилгасан хэмээн Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, хилийн боомтод шинээр найман зам ашиглалтад оруулж 12 урсгалаар нэвтрүүлдэг болсон аж. Ингэснээр өдөрт нүүрс ачсан 1500 авто машин нэвтэрч эхэлсэн байна. Үүнээс гадна гааль дээр шаарддаг байсан 11-13 төрлийн бичиг баримтыг цөөлж 2-4 болгов. Нөгөө талаар, Гашуунсухайт, Ганц мод боомт цайны цагийн завсарлагагүй 24 цагаар ажиллаж буй юм. Бас тээврийн жолооч нарын визийг хурууны хээгээр бүртгэж хил нэвтрүүлж байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан