Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
УИХ-ын хаврын чуулган эхэллээ

УИХ-ын 2014 оны хаврын чуулган эхэллээ. Чуулганы нээлтийн хуралдаанд УИХ-д суудалгүй намуудын удирдлагууд оролцлоо.
Хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Хаврын чуулган хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж чадаагүй. Тиймээс УИХ-ын хаврын чуулган хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталснаар ажлаа эхлүүлнэ. Мөн УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр 252 төсөл хэлэлцүүлэхээр санал болгосон ч 52 хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Өргөн барьсан хуулийн төслүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь зөв эрэмбэлж, хэлэлцэх эхлэх нь чухал. Хаврын чуулганаар хуульд заасны дагуу Засгийн газрын 2013 оны санхүүгийн гүйцэтгэл, нэгдсэн төсвийн 2015 оны төсийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл батлах тухай хуулийн төсөл, “авлигажсан” барилгуудын 272 төслийн тодотголын төсөл, аудитын тайланг хэлэлцэж Засгийн газар чиглэл өгснөөр Засгийн газар 2014 оны Төсвийн тодотголыг яаралтай өргөн барих, Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар өргөн барихгүй бол УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийг хэлэлцэхээр болоод байгааг УИХ-ын дарга онцоллоо.
Мөн Хамтын тэтгэврийн тухай хууль, УИХ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газраас 2014 онд хувьчлах барилгуудын жагсаалт, шилэн дансны хууль, шүүхийн шинэтгэлийн багц хууль баталсантай холбогдуулан шинэчлэлийг удаашруулж байгаа зарим заалтуудыг өөрчлөх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байна” гэдгийг онцлоод хаврын чуулганы хуралдаан эхэлснийг мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл