Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Mongolia Mining 2014” дэлхийн техник, технологийг танилцуулна

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай “Mongolia Mining 2014” үзэсгэлэн энэ сарын 10-12-нд “Буянт-Ухаа” цогцолборт болно.

 Уул уурхайн техник, технологийг сурталчлах эл үзэсгэлэнд 16 орны 120 орчим компани оролцож уул уурхайн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ сурталчилна хэмээн “Mongolia Mining 2014”  экспог зохион байгуулах хорооны дарга Т. Баттулга мэдээллээ.

Өнгөрсөн жил эл үзэсгэлэнг 4000 орчим хүн үзэж сонирхсон бол энэ онд 5000-6000 хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй  автобус иргэдэд үйлчлэх аж. Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд бизнесийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, танилцах, холбоо тогтоох олон арга хэмжээ болдог. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгээр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар уул уурхайн салбарынханд мэдээлэл өгөх юм байна.  Мөн үеэр Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын "Уралмаш" заводоос танилцуулга хийхээ албан ёсоор мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан