Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Ц.Нямдорж хэнд үйлчлээд байна вэ?
Монгол Улсад шинэчлэгдэж чаддаггүй нэг хууль байдаг бөгөөд тэр нь Газрын тосны тухай хууль юм. 1991 онд батлагдсан Газрын тосны хууль өнөөдрийн шаардлагыг хангаж чадахааргүй товчхон ганцхан хуудас л байдаг бололтой. Газрын тосны хуулийг шинэчлэх гээд гурван парламент дамжин яригдаж, Их хуралд өргөн барьсан боловч хэлэлцэхийг хоёр ч удаа хойшлуулсан ажээ. Энэ хуулийг гаргуулахгүй байх эрх ашгийн сонирхол бүхий гадна, дотны нөлөөлөл байснаас шинээр мэндэлж чадахгүй уджээ гэхэд болно.

Харин өнгөрсөн Намрын чуулганаар хэлэлцэн овоо урагштай явсаар чуулган завсарлахын өмнө эцсийн хэлэлцүүлэгт хүрсэн боловч МАН-ын бүлэг энэ хуулиар завсарлага авсанаас Хаврын чуулган руу шилжсэн билээ. Ялангуяа энэ хуулийг гаргуулахгүй байх тал дээр Ц.Нямдорж гишүүн хуулиа сайн уншаагүй, ойлгодоггүй байж дээгүүр, доогуур гүйж, өө сэв эрэх байдлаар маш идэвхитэй ажиллаж байна гэж мэргэжлийн хүмүүс, эх сурвалжууд хэлж байгаа юм.

Хууль шинээр гарснаар хорь гаруй жилийн өмнө байгуулагдсан Тамсагийн сав газрын тосны орд дээр хийсэн гэрээ зэрэг нэг талыг хэтэрхий барьсан Монгол Улсад алдагдалтай гэрээг өөрчлөх нөхцөл шаардлага үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр хуулийг гаргуулахгүй, гарсан ч олон улсын гэрээний харилцан ашигтай байх нийтлэг хэм хэмжээг зөрчсөн Монгол Улсад хохиролтой гэрээг өөрчлүүлэхгүй тал дээр ажиллаж байгаа Ц.Нямдорж гишүүнийг юу гэж ойлгох вэ? Хэний төлөө, юуны учир сандарч, салбаганаж гүйгээд байгаа нь цаанаа эрх ашиг үйлчлээд байна уу гэж зарим хүмүүсийн “хар”-ыг төрүүлж байна.

Гэхдээ хуулийг өргөн барьсан Засгийн газар, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хуулиа эргүүлж татахгүй гэдэгт итгэе. Хэрэв хуулийн төсөл татагдвал Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй, авлигажсан, арчаагүй, хүчгүй төр, засаг оршин байна гэж дүгнэхээс өөр яахав дээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 Сэтгэгдэл
Энэ нөхөр ч шударга царайлчихаад л лав монгол улсын эсрэг л юм хийдэг гар даа.
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
Асуугаад байх юу байсан юм, Хятадад үйлчилдэг шүү дээ, хятад руугаа зам тавиа байн байн очиж хүүхэндэж бөөлжиж байх гээд байгаа юм чинь
Хамгийн их уншсан