Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
“Давхар дээл” тайлах төслийг хамгийн эхэнд хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэв. Эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг сануулж, цаг алдахгүй арга хэмжээ авахыг тэд шаардаж байгаа. Гэсэн хэдий ч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрлээ. Хямрал Засгийн газрын алдаатай бодлого, ажлаа мэддэггүй давхар дээлтнүүдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж МАН-ын гишүүд дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгт МАН-ын бүлэг санал нэгджээ. Хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгож, Засгийн газарт хариуцлага тооцохыг гишүүд хэлсэн байна. Мөн гишүүд чуулганы завсарлагааны үеэр орон нутаг, нийслэлд ажилласан тайлангаа хэлэлцүүллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага одоо болтол хугацаагүй үргэлжилж байгаа. Иймээс МАН-ын бүлгийнхэн уг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Ард иргэд, улс төрийн намууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага “давхар дээл”-ний талаар санал хүсэлтээ илгээж, байр сууриа илэрхийлжээ. Энэ асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа 17 сайдыг Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу санал өгөх эрхгүй гэлээ.

МАН-ын бүлгийн хуралд Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад оролцож, гишүүдийн асуултад хариулжээ. Царцаасан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэв. Дээрх 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй, нотлох боломжгүй гэж ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрсөн байна. Засгийн газар энэ талаар саналаа оруулж ирсний дараа УИХ аль объектыг хойшлуулахаа мэдэх ёстой гэсэн юм. Аудит авлигажсан төсвийг илрүүлэх УИХ-аас даалгасан үүргийг бүрэн биелүүлж чадсангүй гэж үзэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “авлигажсан төсөв” гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан