Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ИРГЭДИЙН ХУВЬЦАА МӨНГӨН ХӨРӨНГӨӨР БҮРЭН БАТАЛГААЖНА
С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед түүний санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас товчлон хүргэж байна.
Нийгмийн асуудлыг цогцоор нь шийдлээ
Монгол Улсын иргэдэд 2010 оноос эхлэн “Хүний хөгжил сан”-гаас хишиг хувь хүртээж байгаа билээ. Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Таван толгой” ХХК-ийн 536 ширхэг хувьцааг үнэгүй олгож байгаагаас гадна иргэдэд бэлэн бусаар хүртээх нэг сая төгрөгийн хишиг, хувийг стратегийн ач холбогдолтой орд газрууд, тухайлбал, Таван толгой төслийн тодорхой хувь дээр Засгийн газрын хөрвөх бонд гарган, хөрөнгө оруулагч нарт арилжиж, Хүний хөгжил сангийн төсөвт эх үүсвэр хуримтлуулна.
Хуримтлуулсан эх үүсвэр дээр суурилан бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно. Иргэн энэхүү хувьцааг Засгийн газарт эргүүлэн арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн эрхтэй.
Учир нь, энэ хувьцаа мөнгөн хөрөнгөөр бүрэн баталгаажсан байх юм. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж нь бүтэн өнчин хүүхэд,хараа хяналтгүй хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа өрхөд болон байнгын асаргаа шаардлагатай хэвтрийн өвчтэй иргэдийг асарч байгаа иргэдэд 2008 оноос эхлэн сар бүр олгож байгаа тэтгэмжийн шинэ хэлбэр юм.
“Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100 мянган төгрөг, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгох арга хэмжээг 2010 оны аравдугаар сарын 1-нээс авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээнд жилд нэг удаа 130 мянга орчим эх хамрагдаж байна. Мөн УИХ-аас 2010 онд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг санаачлан батлуулснаар, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 4-5 хүүхэд төрүүлж өсгөсөн эх “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон, зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авч байна. Түүнчлэн төрөх насны эмэгтэйчүүдийг мэргэжлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах болж байгаа нь залуу ээжүүдийг дэмжсэн бодлого гэж хэлж болох юм.
60-аас дээш настай 1183 ахмад ажилтай болжээ
Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, олон талт арга хэмжээ авсны үр дүнд 2011 онд улсын хэмжээнд 72080 ажлын байр шинээр бий болсны 1183-д нь 60-аас дээш насны ахмадууд ажилд орсон байна.
“Сумдад үйлдвэр хөгжлүүлэх сан”-г байгуулснаар шинээр 8773 ажлын байр бий болов
Засгийн газрын тогтоолоор Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд хөнгөлттэй зээл олгоход зориулан ноолуурын салбарт 100 тэрбум, хонины ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хоршооны гишүүн, малчдад урамшуулал олгоход болон үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 150 тэрбум төгрөгийн үнэт цаасыг гарган хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн нь ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжсэн томоохон арга хэмжээ боллоо. “Сумдад үйлдвэр хөгжүүлэх сан” байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хүн амын тооноос хамаарч сум бүрт 50 саяас 265 сая хүртэл төгрөгийн эх үүсвэртэй сангууд бүрдүүлсний үр дүнд 8773 ажлын байр шинээр бий болж, 5787 ажлын байр хадгалагдан үлдлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаатай гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр 164 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 16.4 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг үйлдвэр эрхлэгчдэд үзүүллээ. “Цэвэр агаар”-сангаас цэвэр түлш үйлдвэрлэгчдэд татаас олгож эхэллээ. 2011 оны байдлаар утаагүй цэвэр түлш үйлдвэрлэгч дөрвөн компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-аар батлуулан, эхний болон хоёр дахь үе шатны нийт 1766 км төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсрууллаа. Үүнд: Таван толгой-Сайншандын 468 км, Сайншанд-Хөөтийн 450 км, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Таван толгой-Гашуун сухайтын 267 км, Нарийнсухайт- Шивээхүрэнгийн 46км. Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2009-2010 онд улсын төсөвт тусгагдсан 60.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон нутаг, арилжааны банкуудын эх үүсвэрээс 20-30 хувиар нэмэгдүүлж нийт 89.6 тэрбум төгрөг, 2011 онд зээлийн эргэн төлөлтөөс 25.3 тэрбум, Засгийн газрын бондын эх үүсвэрээс 150.0 тэрбум, “Сум хөгжүүлэх сан”-ийн 24 тэрбум төгрөг, нийт 288.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж зээл олголоо.
Мал эрүүл бол хүн эрүүл
Мал сүргийг эрүүлжүүлэхэд чиглэсэн “Таван эрдэнэ” хөтөлбөрийг анх удаа гарган ирлээ. Мал эрүүл бол хүн эрүүл гэсэн санааг дэвшүүлсэн нь сонин содон байв. Өнгөрсөн онд хамгийн их төл хүлээн авсан нь Монгол Улсын хэмжээнд 100 эхээс бойжуулсан төлийн тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй он жил боллоо. “Атрын III” аяны үр дүнг бататгаж, 1993 оноос хойш анх удаа 400 мянган тонноос давсан буудай, хамгийн их төмс, хүнсний ногоо хураан авлаа. Буудай, төмсийг 109-158 хувь, хүнсний ногооны 62.7 хувийг дотоодын ургацаас хангаж,100 хүртэл мянган тонн улаан буудайг экспортод гаргах боломжийг бий болголоо. Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй зүтгэх хүчний тракторын 93 хувийг шинэчиллээ. УИХ-аар “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг шинээр байгуулан, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл