Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
АН давхар дээлний асуудлыг анхны төслөөр дэмжихээ илэрхийлэв
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулж УИХ  дахь Ардчилсан намын  бүлэг  хуралдаж, гурван асуудлыг авч хэлэлцэв.

 Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлынхаа талаар өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.  Тус бүлгийн хуралдаанаар нэгдүгээрт нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, энэ байдлыг цаашид хэрхэн гэтлэн гарах тухай Засгийн газрын болон Монголбанкны мэдээллийг сонссон байна.  Засгийн газар болоод Монголбанкны мэдээлэлтэй холбогдуулж АН-ын бүлгээс хэд хэдэн чиглэлээр ажиллахыг үүрэг болгов. Нэн түрүүнд  концессын гэрээгээр хийх ажлууд, тэр дундаа   БНХАУ, ОХУ , олон улсыг Ази Европтой холбосон транзит авто замын хөрөнгө оруулалтын ажлыг яаралтай эхлүүлэх, Асгатын мөнгөний ордыг  ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх, Оюутолгойн хэлцэлийг түргэвчлэх, Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д оруулж ирэх, хил орчмын худалдааг дэмжих, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, үйлдвэржилтийн 888 төслийн зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, мөн уг зээлтэй холбоотой зах зээлийн зохицуулалтыг хийсэн хуулиудыг боловсруулан батлуулах зэрэг ажлыг хийхийг үүрэг болгожээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд төрөлт 2 дахин нэмэгдсэн. 2014 онд 80 мянган эх төрөх төсөөлөл гарсан. Тиймээс төрөх эмнэлгүүдийг яаралтай барьж дуусгах үүргийг өгсөн гэдгээ АН бүлгийн дарга мэдээллийн үеэр хэллээ.

Хоёрдугаарт, бүлгийн хуралдаанаар царцаасан хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Ажил нь эхлээд зогссон, гүйцэтгэлийн чанар муу, огт ажил нь эхлээгүй, мөнгөө аваад сураг тасарсан, хэт өндөр өртөгтэй барилгуудыг төсвийн хөрөнгө оруулалтад оруулахгүй. Царцаасан барилгуудтай холбогдуулж хариуцлагагүй компаниудын жагсаалт болон төсөвчдийн нэрсийн жагсаалтыг гаргахаар болжээ.Засгийн газар царцаасан объектуудыг хуулийн байгууллагаар шалгуулах эрхтэй бөгөөд хуулийн байгууллага шалгаж буруутай нь тогтоогдоогүй байхад урьдчилж хэн нэгэнд буруу тохох ёсгүй гэж бүлгийн дарга ярив. Гуравдугаарт, бүлгийн гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Өршөөлийн тухай хуулийг үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан тохиолдолд улсын төсөвт  200 тэрбум төгрөгийн ачаалал үүснэ гэсэн мэдээлэлд залруулга өгсөн юм. Тэрбээр, “Энэ  нь ямар ч үндэслэлгүй тооцоолол. Хуулийн төслийг өргөн барихад жилд хамгийн дээд тал нь 22 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал  бий болно гэж тооцоолсон. Одоогийн байдлаар 8694 хүн тэтгэвэр авдаг. Үүнээс хэдэн хүн хамтын тэтгэвэр авах шаардлага хангах вэ гэвэл мөн өөр тоо гарна” гэсэн тайлбар өгсөн. Үүний дараагаар сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан бөгөөд  давхар дээлтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх үү, хууль батлагдвал хэзээ хэрэгжиж эхлэх вэ, сайд нарыг санал хураалтад оролцуулахгүй байх МАН-ын саналыг хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ гэсэн асуултад бүлгийн дарга “Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр нь Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран саналаа чөлөөтэй өгнө гэж тодорхой хуульд заасан. Хуулийн дагуу л бүх зүйл явна. Хуулийг хэн дуртай нь санаанаасаа зохиож ярьж болохгүй” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан