Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
”Шударга ёс” эвсэл давхар дээлээ тайлахыг зүйтэй гэж үзэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулж анхдугаар хуралдаанаа өчигдөр хуралдуулав.

 Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг байлцуулж дэлгэрэнгүй мэдээлэл авав. Бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан ажлын дүгнэлт болон дээрх хариуцлагатай хүмүүсийн хийсэн мэдээлэлд түшиглээд эдийн засгийн байдал хүнд байна, иргэдийн амьдрал амаргүй байна, ийм учраас Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах яаралтай арга хэмжээ авч, тодорхой ажил санаачлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв. Тиймээс бүлгийн гишүүд ойрын хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаарх өөрийн бүлгийн байр суурийг албан ёсоор хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан албан мэдэгдэл хийнэ гэлээ.

Хуралдааны үеэр тус бүлгийн гишүүд Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаатай болон уг ордод оруулсан эхний шатны санхүүжилтэд хийсэн аудиттай танилцах саналтай байгаагаа илэрхийлэв. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй байх буюу давхар дээлээ тайлах хуулийн төсөл юм. "Шудрага ёс" эвслийн бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг дэмжинэ гэж урьд өмнө нь илэрхийлж байсан. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаас өмнөх байр сууриа бататгасан шийдвэр гаргасан байна.  

Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барьсан. Уг асуудлаар  эвслийн бүлэг тодорхой байр суурьд хүрээгүй ч маргааш энэ асуудлаар дахин хуралдана гэж бүлгийн дарга хэллээ. Мөн хууль зүйн салбарын үйл ажиллагаа болон хууль шүүхийн шинэтгэлийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авсаны дараа тодорхой байр суурь илэрхийлэхээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан