Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Ардын намынхан ямар жагсаалаар бэлэг барих вэ
зайлцгаа
МАН-ынхан ээлжит жагсаалдаа бэлтгээд завгүй өнжлөө. Өчигдөр өглөө шинэхэн бүтэц болох Зөвлөхүүдийн танхим хуралдсан байна. Хуралд үе үеийн МАН-ын удирдлага, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс оролцжээ. Зөвлөхүүдийн танхимд багтдаг Ерөнхийлөгч асан Н.Багабанди хувийн шалтгаанаар гадаадад яваа аж. Генсек асан У.Хүрэлсүх мөн гадаадад байгаа бол тус танхимын нэг гишүүн болох өмнөх генсек Г.Занданшатар Америкт суралцаж буй учир хуралд оролцоогүй гэнэ.

Энэ удаагийн хурлын нэг зочин нь МАН-ын дарга асан С.Баяр байж. Монголд ирээд удаагүй байгаа тэрээр хуралдаа сууж, санаа оноогоо нэмэрлэж. Зөвлөхүүдийн танхим Ахмадын талаар төрөөс баримтлах бодлогын талаар энэ үеэр хэлэлцжээ. Дараа нь өнөөдөр болох жагсаалд хэрхэн бэлтгэх талаар ярилцсан аж. Өдөржингөө үргэлжилсэн уг хуралдаанаар өөр бусад асуудлыг хөндсөн гэнэ. Харин залгуулаад үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг орой болтол хуралдлаа.
МАН-ынхны төлөвлөж байгаагаар 10 мянга орчим хүн Чингисийн талбайд болох жагсаалд оролцох бололтой. Хөдөө орон нутаг, дүүргүүд гээд гишүүд дэмжигчдийнхээ олноор сүрийг үзүүлэн жагсахаар төлөвлөж. Чингисийн талбайд жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө холбогдох газраас нь авсан гэж Ардын намынхан хэлж байна. Тэд “давхар дээл”-ийг тайлуулах, Засгийн газартай хариуцлага тооцох зэрэгт анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд “давхар дээл” тайлах асуудлыг хэлэлцэхийг МАН-ынхан шаардаж байгаа. Хэрэв УИХ-д суугаа 17 сайд санал хураалтад оролцох юм бол Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэсэн. Үүнийгээ ч удаа дараа мэдэгдэж, өдөр бүр шахуу хэвлэлийн бага хурал зарлах болсон. Өчигдөр ч бас УИХ дахь МАН-ын бүлгээс сайд нарын “давхар дээл”-ийг тайлуулахын төлөө тууштай ажиллахаа дахин илэрхийлэв.
Хууль хэрэгжих хугацааг энэ оны долдугаар сар гэж тогтоосон нь сайд нарт хугацаа, боломж өгч байгаа хэрэг. Сайд нар ч Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөхгүй байх нь хууль зөрчихгүй гэсээр л...
Ямар ч байсан УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы танхимд эсэргүүцлээ илэрхийлэх нь бололтой. Гэхдээ урьд өмнөх шиг буйдантай жагсаал арай ч хийхгүй гэнэ. Урьд нь чуулганы танхимын үүдэнд буйданд тухлангаа лоозон барьж “жагссан” бол шинэ жилээр гацуур модыг лоозонгоор чимэглэж, чуулганы танхим дахь ширээнүүддээ эсэргүүцлийн бичиг тавьж байсан. Буйдантай жагсаалын үеэр Төрийн ордны хаалгуудаар хэнийг ч оруулж, гаргахгүй, дарга нар нь гороолж ч байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Чингисийн талбай дахь жагсаалыг намын удирдлагууд нь зохион байгуулж, Засгийн газрыг огцруулах шаардлага тавин, дуу хоолойгоо хүргэнэ гэлээ. Өмнөх тэмцлүүдийн адил МАН-ынханд энэ удаад жагсаалын өөр нэг шинэ санаа байгаа бололтой. Түүнийгээ ч нэлээд нухацтай хэлэлцэж, нарийвчлан төлөвлөгөө боловсруулсан юм байх. Чухам ямар байдлаар онцгойрох нь нууцын зэрэглэлтэй юм гэнэ. Жагсаал цуглаан гээчийг тун ч ховор зохион байгуулж үзсэн МАН хэрхэн олны анхаарлыг татах вэ гэж ухаанаа уралдуулж байгаа аж. Өнөөдөр тэд Чингисийн талбай, УИХ-ын чуулганы танхимд ямар гэнэтийн бэлэгтэй жагсаал хийхийг тэсэн ядан хүлээх хүмүүс ч олон.

0 Сэтгэгдэл
2014.04.10