Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
“Давхар дээл”-ийг хэн сэдэж, хэзээ хэн хэн өмсч байсан юм бол
УИХ-ын гишүүдийг, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж “Давхар дээл” өмслөө хэмээн МАН-ынхан эсэргүүцлийн жагсаал хийж шоу үзүүлбэр үзүүлэв.
 УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүний албыг давхар хашдагийг болиулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьснаас хойш МАН-ынхан үүнийг болиулахаар шаардлага тавьсаар ирсэн. Засгийн газрын тухай энэ хуулийг хэлэлцэхэд уг үндсийг нь баталгаажуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, энэ бүхнийг нэг мөр шийдэн 2016 оноос эхлэн мөрдөх нь зүйтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлэг тайлбарлаж байгаа ч АН-ынхан ийн давхар алба хашиж байгаа нь МАН-ын гишүүдийн атаархлыг төрүүлэн шээсийг нь гоожуулах гэж байгаа бололтой.
Эхлээд тэд Засгийн газрын ухай хуулийг хэлэлцэхэд Засгийн газарт давхар алба хашиж байгаа 17 хүний парламентын чуулганд оруулахгүй хэмээн хоолойгоо сөөтөл хашгираад энэ нь ямар нэгэн хуульд харшлахгүй гэдгийг олйгохоороо өөрсдийнхөө талд ард иргэдийг татахаар Чингисийн талбайд жагсаал нэртэй шоу тоглолт зохион байгууллаа.

Гэхдээ өнөөдөр ийн өндөр дуугаар хашгиргч байгаа МАН-ын гишүүд цагтаа яг ийм байдлаар “давхар дээл” өмсөн ард түмний татварын мөнгийг идэж байснаа мартаж орхисон бололтой.
Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүд ийн хоёр алба давхар хаших тухай Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг энэ нам эрх барьж, УИХ-д олонхи байхдаа хүч түрэн хийж байснаа бүр мартсан бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэхэд л 2000 оноос 2012 он хүртэл дөрвөн Засгийн газарт ХЗДХ-ийн сайдын албаг давхар хашиж байжээ. МАН-ын өнөөгийн дарга М.Энхболд гэдэг хүн хоёр ч Засгийн газарт Шадар сайд гэдэг албыг УИХ-ын гишүүний албатай хамтруулан хашиж байхдаа “Давхар дээлээ тайлъя” гэж нэг удаа ч болтугай ган хийгээгүй байх юм.

1.    2000-2004 онд МАН засгийн эрх барьж, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад Засгийн газрын гишүүдээс 4 нь давхар дээлтэй байсна байна.

2.    2004 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар 17 сайдтай ажилласны 13 нь УИХ-ын гишүүн байж

3.    Зургаахан сарын дараа  энэ засгийг огцруулж гарч ирсэн М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн Засгийн газраас  15 хүн УИХ-ын гишүүн байсан байна.

4.    М.Энхболдыг шахаж гарч ирсэн С.Баярын Засгийн газар 15 гишүүнтэй байсны 8 хүн нь мөн л давхар дээлтэй байж.

5.    2008 онд долдугаар сарын 1-ний аймшигт явдлаас бултах гэсэн С.Баяр хамтарсан Засгийн газар гээчийг байгуулахдаа 14 сайдынхаа 10-т нь давхар дээл өмсгөсөн байдаг.

6.    Хамгийн сүүлд МАН-ын Сү.Батболд өөрийн засгийн газартаа 8 хүнийг давхар дээлтэй авч байсан дотор өнөөдөөр “Давхар дээлээ тайл” хэмэн хашгираад явж байгаа УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхирваа, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар нар бас л хоёр давхар цалин авч байсан байх юм.
0 Сэтгэгдэл
Асуудал давхар дээлэнд биш авилгажсан төсөвт л байгаа шүү дээ. МАН ынхны хувьд давхар дээл зөвхөн гаргах шалтаг.
Хамгийн их уншсан