Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ МАНДТУГАЙ
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ дэлхийн бөмбөрцөг дээр оршин байгаа 200-гаад улс оронд  хэвлэл мэдээллийн хэчнээн байгууллага, хэдэн сэтгүүлч ажилладгийг хэлж мэдэхгүй. Мэдээж, олон л байж таарна. Чухам таван тивийн тэр олон сэтгүүлч энэ өдрийг ёслон тэмдэглэж байна. Энэ жил энэхүү өдрийг хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн аюулгүй байдал, сэтгүүлчийн амийг егүүтгээд шийтгэлгүй хоцорсон хүмүүст зохих шийтгэлийг нь ногдуулах зэрэг сэдвийн дор тэмдэглэж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд тунхаглан зарласан хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь хэвлэн нийтлэх эрх чөлөө билээ. Энэ утгаараа  хэвлэлийн эрх чөлөө-ардчиллын амин сүнс болдог жамтай.       
Монголд нэг үеэ бодвол хэвлэлийн эрх чөлөө хоосон тунхаг төдий биш,бодит байдал болов. Энэ бол 18 жилийн тэртээх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр шим юм. Өнөөдөр Монголд өдөр тутмын арав гаруй сонин, мөн тийм тооны телевиз, радиогоос гадна долоо, арав хоногийн сонин, FM, сэтгүүл хэдэн зуугаараа гарч, уншигч, сонсогч, үзэгчдийн оюуны хэрэгцээг зохих хэмжээгээр хангаж байна. Сэтгүүлч бэлтгэдэг сургууль олширч, энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн тоо ч үлэмжхэн нэмэгдэв. Эдүгээ 400 шахам хэвлэл мэдээллийн байгууллагад гурван мянга гаруй сэтгүүлч ажиллаж байгаа гэсэн судалгаа ч байдаг.
Дэлхий дахинаа сэтгүүл зүйн шинэ чиг хандлага ч бий боллоо. Монголын сэтгүүлчид нэг үеэ бодвол хөлд оржээ. Харин эрх баригчид нийгэмд хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлчдийг элдвээр гоочлох явдал байсаар л байна. Тухайлбал, сэтгүүлчтэй холбоотой иргэний болон эрүүгийн хэргийн тоо багагүй өссөн байна. Заримаас нь дурдвал, иргэний хэрэг 1991 онд долоо байсан бол 2000 онд 39 болж бараг зургаа дахин өсчээ. Эрүүгийн хэрэг 1995 онд гуравхан байсан бол 2005 онд 18 болж байсан байх юм. Энэ бол сэтгэл сэртхийм үзүүлэлт биш гэж үү. Ер нь эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй, нэр хүндтэй хүмүүс нэр төр гутаалаа хэмээн шүүхэд хандаж, амандаа орсон их хэмжээний  мөнгийг сэтгүүлч, хэвлэлийн газраас нэхэмжилдэг моод сүүлийн үед газар аваад байна. Ийм жишээ олныг дурдаж болох.
Томоохон заримаас нь хэлье. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Өдрийн сонин”, Ерөнхий сайд М.Энхболд “Нийгмийн толь”, УИХ-ын Байнгын хорооны дарга Ч.Улаан “Зууны мэдээ” сонинтой хэрүүл зарга хийж л байлаа. Сэтгүүлчийг дарамтлах, мэдээлэл өгөхөөс татгалзах, доромжлох, дайрч давшлах, баривчлах, хорих гээд өчнөөн бузар булай үйлдэл энд тэнд болж байна шүү дээ. Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн захирал, сэтгүүлч С.Дэлгэрийн гэрийн хаалганд “ална шүү, амьсгаа минь” гэсэн заналхийлсэн бичиг хавчуулсан байж. “Өвөрхангай” сонины эрхлэгч Б.Жавзансүрэнг шүүхийг үл хүндэтгэсэн гэдэг үндэслэлээр шоронд хорьж, цагдаагийн нэр төрийг сэргээлгэх нэрээр 15 сая төгрөг нэхэмжилж байсан. УИХ-ын эрхэм гишүүн байсан үедээ “Буян” пүүсийн Б.Жаргалсайхан, “Симба” Ц.Батаа мэт нь сэтгүүлчдийг үг хэлээр доромжилдог байлаа. Тэр тавьтаргүй  Жагааг сайдын суудлаас сэтгүүлчид огцруулаагүй, Монголын зэвсэгт хүчинд цорын ганц байдаг “МИ-8” нисдэг тэргийг сэтгүүлчид биш, “Симба” унагааж сүйтгэсэн гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөн гэдэг нөхөр С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийг илрүүлнэ энэ тэр гэж сонгогчдыг хошгируулж байгаад УИХ-ын гишүүн болж байсан, Д.Мөрөн гэдэг нөхөр чухам энэ өдөр сэтгүүлч эмэгтэйг шорон руу ачуулж бах таваа хангаж байсныг үзэг нэгт бид мартаагүй л байна.  
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гэж дурдсан байдаг билээ.  Гэтэл цаана нь Эрүүгийн болон Иргэний хуулийн нэр төр, алдар хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг эрх баригч, өндөр албан тушаалтнууд өөрийгөө хамгаалах арга хэрэгсэл, цензур болгон ашиг¬ла¬саар...
“Хэвлэлгүй төр засагтай байснаас төр засаггүй хэвлэлтэй байсан нь дээр” гэх мэргэн үг байдаг билээ.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ МАНДТУГАЙ.     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан