Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Н.Алтанхуягийн Засгийн газар “Дондогмаа” болж хувирав
Н.Алтанхуягийн Засгийн газар шоконд оров. УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар өнөөх өдөр өнжихгүй яриад байгаа давхар дээлийг асуудлыг хэлэлцлээ. Шударга ёс эвслийн бүлгээс завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дарга үүнээс гадна олон асуудал бид шийдэх хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрөөр энэ асуудлыг цэгцэлье гэж өөрийнхөө эрхийн хүрээнд жинтэйхэн хэлж чадав. Ингээд Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг хэзээ тайлах эсэхийг хэлэлцэж эхлэв. Олон жил давхар дээлтэй халууцаж сууснаа дурссан Ц.Нямдорж гишүүн Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд дургүй гэдгээ илэрхийлж, Шударга ёс эвслийнхэн тохиролцож чадаагүйдээ харамссаар санал хураалт эхлэхэд 76 гишүүнээс 69 гишүүн оролцож, ирц 90,2 хувьтай бүрдсэн байлаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эрхгүй гэсэн хуулийн заалтыг энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөх үү, Ерөнхийлөгчийн санал болгосноор 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх үү гэдэгт санал хураахад 35 гишүүн энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөе гэдэгт санал нэгдэв. Харин УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санал хураалтад оролцох эрхтэй гээд Н.Алтанхуяг сайдын багийнхан кнопоо хэчнээн чанга дараад ч нэг саналаар ялагдал хүлээв. Шударга ёс эвслийн багаас Л.Цог гишүүн, АН-аас Ж.Батзандан гишүүн гээд МАН-ын талд кноп дарагсад нэг бус байсан нь ийн Засгийн газрыг “Дондогмаа” болгож хувиргалаа.

Ямар ч байсан нийгэмд нөлөө бүхий хүмүүсээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчлөө гэж яриулаад ч тусыг эс олсон учраас Н.Алтанхуягийн Засгийн газрын дараагийн нүүдлийг хүлээх хэрэгтэй боллоо. Ерөнхийлөгчөөс хуулиндаа биш хуулийнхаа хугацаанд хориг тавиад өгөөч гэж хүсэх үү эсвэл Үндсэн хуулийн цэцийн байр руу гүйх үү.
Долдугаар сарын 1 хүртэл ямар ч байсан 70 хоног байна. Дараагийн нүүдэл хийхэд хангалттай хугацаа байна даа.
Давхар алба хаахыг хориглохдоо хүнд суртлаа бас авч хаях хэрэгтэй ш дээ. Ер нь бол бүгд л үйлчилгээний байгууллага биз дээ. Ард иргэд, улс эх орныхоо төлөө үйлчилж, хүчин зүтгэнэ гэж гарч ирсэн. Түүнийгээ ухамсарлан ойлгож, бусармаг үйлдэл хийхээ таслан зогсоогоочээ гэж гуйя. Үхэхдээ нүцгэн ирсэн, явахдаа ч нүцгэн явна. Үйлийн үр, байгалийн жамыг хэн ч сөрөхгүй.
Н.Алтанхуягийн Засгийн газар шоконд оров. УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар өнөөх өдөр өнжихгүй яриад байгаа давхар дээлийг асуудлыг хэлэлцлээ. Шударга ёс эвслийн бүлгээс завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дарга үүнээс гадна олон асуудал бид шийдэх хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрөөр энэ асуудлыг цэгцэлье гэж өөрийнхөө эрхийн хүрээнд жинтэйхэн хэлж чадав. Ингээд Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг хэзээ тайлах эсэхийг хэлэлцэж эхлэв. Олон жил давхар дээлтэй халууцаж сууснаа дурссан Ц.Нямдорж гишүүн Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд дургүй гэдгээ илэрхийлж, Шударга ёс эвслийнхэн тохиролцож чадаагүйдээ харамссаар санал хураалт эхлэхэд 76 гишүүнээс 69 гишүүн оролцож, ирц 90,2 хувьтай бүрдсэн байлаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эрхгүй гэсэн хуулийн заалтыг энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөх үү, Ерөнхийлөгчийн санал болгосноор 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх үү гэдэгт санал хураахад 35 гишүүн энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөе гэдэгт санал нэгдэв. Харин УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санал хураалтад оролцох эрхтэй гээд Н.Алтанхуяг сайдын багийнхан кнопоо хэчнээн чанга дараад ч нэг саналаар ялагдал хүлээв. Шударга ёс эвслийн багаас Л.Цог гишүүн, АН-аас Ж.Батзандан гишүүн гээд МАН-ын талд кноп дарагсад нэг бус байсан нь ийн Засгийн газрыг “Дондогмаа” болгож хувиргалаа.
Ямар ч байсан нийгэмд нөлөө бүхий хүмүүсээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчлөө гэж яриулаад ч тусыг эс олсон учраас Н.Алтанхуягийн Засгийн газрын дараагийн нүүдлийг хүлээх хэрэгтэй боллоо. Ерөнхийлөгчөөс хуулиндаа биш хуулийнхаа хугацаанд хориг тавиад өгөөч гэж хүсэх үү эсвэл Үндсэн хуулийн цэцийн байр руу гүйх үү.
Долдугаар сарын 1 хүртэл ямар ч байсан 70 хоног байна. Дараагийн нүүдэл хийхэд хангалттай хугацаа байна даа.
0 Сэтгэгдэл
Зочин
Ерөнхийлөгч өөрийнхөө санаачилсан хуулинд өөрөө хориг тавивал онигоо болно биздээ.
2014.04.17
2014.04.17
























