Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ж.Алтангэрэл: Долдугаар сарын 1-ний үйл явдал бол төрийн эрхийг гартаа авах гэсэн хэн нэгний өнгөт хувьсгал
2008 оны УИХ-ын сонгуулийн шийдвэрийг эсэргүүцэж жагссан иргэдээс таван хүн буудуулж амь насаа алдсан. Эл хэргийг тухайн үеийн ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Зоригт, Хэв журмын тасгийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг тушаал өгч буудуулсан гэж буруутгаж тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, ял төлөвлөсөн ч өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан. Гэтэл алдсан хүн арван тамтайн гэгчээр амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу эл хэргийг дахин сэргээж дээрх албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 2 буюу “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ял төлөвлөөд буй юм. Түүнчлэн дээрх албан тушаалтнуудаас гадна зургаан хүнийг сэжигтнээр татсан тухай “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл хэллээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Цагдаа нарын хэргийг сэргээж, зүйлчлэлийг нь өөрчилсөн гэсэн. Дээрээс нь зургаан хүнийг сэжигтнээр татсан байна. Ямар ямар хүмүүсийг сэжигтнээр татаад байгаа юм бэ?
-Энэ хэрэг их сонин болоод байгаа юм. Зүйл ангийг нь өөрчлөөд хэргийг нь сэргээсэн. Зургаан хүнийг нэмж сэжигтнээр татсан. Ингэснээр 20-иод хүн шалгагдаж байна. Шалгалтын явцад ахиц дэвшил гарч байна уу үгүй юу гэвэл тийм биш. Байцаан шийтгэх үйл ажиллагааны явцыг харвал энэ хэрэг илрэх таамаг байхгүй. Яагаад гэвэл энэ буруу замаар яваад байгаа юм. Гэмт хэрэгтнийг илрүүлэхээсээ илүү цагдааг буруутгах санаа байна. Нэгдүгээрт, энэ хэрэг эд мөрийн баримтаар батлагдаагүй. Гэм буруутныг шүүх эцсийн эцэст тогтоодог шүү дээ. Энэ хүмүүсийг цэргийн гэмт хэрэгтэн болгоод шалгаж байгаа. Цэргийн гэмт хэрэгтэн гэдэг бол 294 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлээр шалгаж байгаа. Цэргийн гэмт хэрэгтэн гэдэг бол Зэвсэгт хүчний харьяалалд багтдаг хүмүүс энэ зүйлээр ял сонсох ёстой байдаг. Гэтэл тусгай зэрэглэлд нь багтдаг төрийн албан хаагчийг цэргийн гэмт хэрэгтэн болгох гээд байгаа нь заавал ял оноож байж салъя гэсэн санаархал, оролдолого юм. Нэмж татсан зургаан хүн бол цагдаагийн албан хаагчид, тэнд үүрэг гүйцэтгэсэн хүмүүс л байгаа. Тухайлбал, ЭХГ-ын эмч Тунгалаг, хошууч Мөнхбат, дэслэгч Ганболд болон тэтгэвэртээ гарсан Эрдэнэбаяр гэх мэтийн зургаан хүн байгаа.
-Та түрүүн хэллээ. Цагдаа нар хүн буудаагүй нь батлагдаагүй гэж. Тэгвэл прокурорын газрын албан тушаалтнууд цагдаа нар хүн буудсан нь нотлогдсон гэж ярьсан шүү дээ?
-Энэ бол ямар нэгэн байдлаар буруугая гэсэн оролдлого болохоос биш тэрнийг ийм нодлох баримтын үндсэн дээрээс буруутгаж байна аа гэсэн дүгнэлт гаргаагүй. Харамсалтай нь Прокурорын газрын эрх бүхий албан тушаалтнууд цагдаа нар хүн буудсан нь нотлогдсон гэж хэвлэлээр хоёр ч удаа мэдэгдсэн. Энэ нь өөрөө хүнийг гүтгэж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Энэ утгаараа цагдаа нарыг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж байна. Нөгөө талаар хэрэгт холбогдуулахын тулд төрийн албадлагын механизм ажиллаж байгаа юм.
-Хэрэгт холбогдоод байгаа цагдаа нар бол буудаагүй, буудах тушаал өгөөгүй гэж ярьдаг. Гэтэл хохирогчийн ар гэрийнхэн цагдаа нар л буудсан гээд дайраад байдаг. Ийм байдлаар бие биенээ гүтгэсэн байдлаар энэ хэрэг шийдэгдэхгүй удлаа шүү дээ?
-Хохирогчийн талынхан хавтаст хэргийг уншсан. Уншсан мөртлөө тэд юу ч ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, тэр цагдаа миний хүүг тэнд явж байхад нь буудчихжээ гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Тэгвэл хэн ингээд байна вэ гэхээр хөндлөнгийн хүний эрх ярьдаг төрийн бус байгууллагынхан яриад байгаа юм. Тэгсэн мөртлөө хэн буудсаныг нь шүүх ч тогтоогоогүй л байна шүү дээ.
-Тэгэхээр эцэс сүүлдээ цагдаа нар цэргийн гэмт хэрэгтэн болох гээд байна. Тэгвэл хэн буудсан бэ, хэн тушаал өгсөн бэ гэдэг нь одоо болтол илрээгүй байна. Үүнд таны бодол?
-Буудсан хүмүүсийг би ч мэдэхгүй, та ч мэдэхгүй байгаа. Гэхдээ үүнийг мэдэж байгаа хүн бий, захиалсан нь, буудсан нь ч тэр. Тэртэй тэрэнгүй гэмт хэрэг үйлдэгдсэн, таван хүн буудалсан нь үнэн. Эдгээр хүмүүсийг цагдаагийнхан буудаагүй. Цагдаа буудаагүй гэдгийг хоёр утгаар тайлбарлая. Үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар бууг тусгай зориулалтын хэрэгсэл болгон, сургалтын сумаар зөвхөн дуу гаргасан. Тухайлбал, цагдаа нарыг шалгах явцад 18 сумны хонгио хэний эзэмшлийн ямар бууных вэ гэдгийг тогтоож чадаагүй. Цагдаагийн эзэмшилд байгаа буутай тэр хонгионуудын мөр таараагүй. Тэгэхээр тэр 18 хонгио хэнийх вэ. Энэ бүхнийг л шалгах ёстой ч, шалгаагүй.
Тэгвэл тагнуулын байгууллага танхайрлын сэдэлтгүйгээр буудсан байж болно. Яагаад вэ гэхээр улс төрийн байгууллагын эрх ашигтай холбоотой, улс үндэстний эрх ашигтай холбоотой үйлдлийг таслан зогсоохоор хийсэн байж болно. Энэ бол төрийн нууц. Нөгөөтэйгүүр энэ бол зөвхөн өнгөт хувьсгал хийх гэсэн оролдлого болов уу гэж би боддог юм. Баруун зүүн аймгийнхан талцаад Сүхбаатарын талбай дээр зодолдсон хэрэг биш. Зохион байгуулалттай, урд нь олон сар судалсан байсан хэрэг. Зүгээр л өнгөт хувьсгал хийгээд төрийн эрхийг гартаа авах гэсэн л үйлдэл шүү дээ.
-Гэмтэл авсан цагдаа нараас хэд нь ажлаа хийж чадахгүйд хүрээд байна вэ?
-397 хүнээс нэг нь хамарсалтайгаар амь насаа алдлаа. Мөн зургаан хүн группт гарч, тэр тооны хүн ажлаа хийж чадахгүйдээ хүрч сайн дураараа гарсан байгаа. Үлдсэн цагдаа нар бол гаднаасаа харахад эрүүл мэт боловч ямар нэгэн байдлаар өвчтэй ажлын ачаалал дааж чадахгүй болсон. Зарим нь бүр унаж тусдаг болчихоод байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл