Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Н.Энхбаярын бичсэн захидал
Авлигын хэрэгт буруутгагдан хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн хорихоос дөрөвдэх захидлаа бичжээ. Түүний өмнө бичсэн захидлыг АТГ-ынхан замаас нь хурааж авсан билээ. Харин энэ удаад захиаг нь олонд танилцуулсан байна. Н.Энхбаярын энэ удаагийн захидал нь гэр бүлийнхэндээ ханджээ. Түүний захидлыг бүрэн эрхээр нь хүргэж байна.
2012.04.13.06: Энэ миний нэрийн данс шүү, мөнгө хийгээрэй.
Цолмоон, ханиа. Нөгөө бор оймс чинь бүр цоорсон. Хуруу, өсгий гээд цоороогүй газар алга. Арга ч үгүй биз дээ, гуталгүй гарсан болохоор. Гэрээс өмсөж гарсан бор цамцны зах, тохой нь сэмэрч урагдаад дуусах нь. Намайг баривчлахдаа урсан тэр нь улам л томроод байна. Солих өмдгүй болохоор хилэн өмд маань бүр пад хар болсон.
Ханиа: Би энд ирээд жин их хаясаан. Гэрээс өмсөж гарсан хувцаснууд бүгд томдоод байгаа. Уранхай бор оймс хүртэл сугараад байдаг болсон гээд боддоо.
За за, тэр ч яахав. Харгалзагч залууг эртээд “Энэ захиаг манай намынханд өгчих” гэсэн чинь АТГ-ынханд өгчихсөн байгаа юм даа. Ямар нууц бичиг баримт биш ард түмэндээ л хандаж бичсэн захиа шүү дээ.

Энд өлсөөд байхаар нь хажуугийн камерын хүний хоол руу харсан чинь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан байж өлөв долов хийгээд гэж хидэрлэж байгаа юм даа. Ямар ч хэцүү юм бэ дээ.
Нааран дээрээ дээшээ хараад хэвтэж байсан чинь харуул ирээд “Юм бодож болохгүй. Таныг битгий юм бодуулаарай гэж Нямдорж сайд захисан. Түүний оронд шал угаа” гэж байгаа юм даа.
Бүхэл бүтэн улсын төрийн тэргүүн байсан хүнийг ингэж дарамтлах ч гэж дээ. Энэ улсад чинь хууль тогтоомж, шударга ёс гэж байна уу.
2012.04.13.06: Энэ миний нэрийн данс шүү.
Саяхан манай хорихынхон албадан ажил хийсэн. Миний гар холгогдоод, цэврүүтсэн. Харгалзагчдаа хэлж эмчид үзүүлье гэсэн чинь “Хохь нь. Ажил хийдэггүй байсны гай” гэж хэлж байгаа юм даа. Энэ улсад хүнлэг юм гэж байна уу.
Нээх сонин усан шөл өгчихөөд хоолоо идэхгүй бол улам л турна шүү, Ерөнхийлөгч байсан хүн шоронгийн хоол идэж үз гэж байгаа юм даа. Шоронгийн харгалзагчид ямар муухай хүн байдаг юм бэ.
Цолмоон: Би та нарыгаа маш их санаж байна. Батшугар хүүгээ, бяцхан охиноо санаад л байна. Би та нарыгаа саяхан зүүдэлсээн. Та нартайгаа гадаадаар аялаад л, тансаг ресторанд хооллоод л гэж. Тэгээд сэрсэн чинь та нар биш хорих газрын хуягууд зогсч байгаа юм даа.
2012.04.13.06: Энэ миний нэрийн данс шүү. Үүнийг хэд хувилаад манай намынханд тараагаарай.
Та нар “Хүний хөгжил сан”-гийнхаа мөнгийг авч байгаа биз дээ. Авсан бол наад дансаа мартав аа.
Би их гоё зурдаг болсоон. Марзан Шарав гуайн “Монголын нэг өдөр” гэдэг шиг зураг зурсан. Тэр нь, би сонгуульд ялалт байгуулчихаад ард түмэнтэйгээ баярлаж байгаа зураг.
Мартсанаас СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас уулзалтын цаг аваад миний өмгөөлөгч О.Баасанхүүтэй хамт ороод “Хорих газар байгаа хүн нэр дэвшиж, хоригдож байгаа хүмүүсийнхээ саналыг аваад УИХ-д сууж болдог эсэхийг асуучихаарай.
Энд байгаа хүмүүс бүгд л улстөржих юм. Намайг барьсан зөв, буруу гээд л...
Нээрээ манай намынхан юу болж байгаа бол. Мөрийн хөтөлбөрөө боловсруулсан болов уу. Тэрбишдагва, Улаан, Чулуунбат нарыг манай намд орсон гэдгийг сонссоон. Болж дээ, болж.
Гэхдээ тэднийг сайн харж байгаарай. Урваж ирсэн хүмүүс яаж магадгүй шүү. Би тэдэнтэй уулзаж ганц нэг юм захимаар л байна. Даанч уулзуулахгүй юм.
Заза. Тэр ч яахав, болох л байлгүй.
Өө хаалга цохиод байна. Аягүй бол нөгөө хэдэн харгалзагчид нь ирж байгаа байх. Баяртай, та нартаа хайртай шүү.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
er hun
er hun hugch barina tugalch hariulna
2013.04.02