Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн захирлыг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн ерөнхий захирлыг өнөөдөр хүлээн авч уулзахдаа “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа гаргасан миний хүсэлтийн дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгааны баримт бичгийг ЮНИДО өөрийн зардлаар хийж ирүүлсэнд талархаж байгаа гэдгээ тэмдэглэлээ. Энэхүү баримт бичигт тулгуурлан тус байгууллагатай томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавих болно гэдгээ ч хэллээ.

Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ЮНИДО-гоос үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхий сайд С.Батболд товч мэдээлэл өглөө. Монгол Улсын эдийн засаг хурдтай, эрчимтэй хөгжлийн замд орж байна. Эдийн засаг өнгөрсөн онд 17,3 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй өсөж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэн орлогын эх үүсвэртэй болох, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц, банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа гэдгийг дурьдлаа.
Монгол хүн бүрийг ажлын байртай болгох, үүний тулд шинэ аж үйлдвэржилтийн бодлого явуулах зорилт тавиад байгаагаа хэлээд энэ зорилтыг хэрэгжүүжлэхэд ЮНИДО-гийн дэмжэг туслалцаа чухал болохыг Засгийн газрын тэргүүн С.Батболд чухалчилж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг цаг зав гарган уулзсанд ЮНИДО-гийн ерөнхий захирал, ноён К.Юмкелла талархаад энэ айлчлалынхаа үеэр Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай уулзах хөтөлбөртэй гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж байгаа Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл