Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Ахиад л усны маргаан

Киргизийн Токтогулийн усан цахилгаан станцын усан санд энэ хавар хангалттай ус хуримтлагдаагүйгээс болж Узбекистаны фермерүүд усны дутагдалд орж магадгүй болов. Узбекистан жил болгон хөвөнгийн тариалангийн усалгаанд 53 тэрбум куб метр ус ашигладаг ч тарих үед нэмэлт гурван тэрбум куб метрийг Токогулийн станцын усан сангаас авдаг учраас энэ хавар хангалттай ус авч чадахгүй бололтой. Киргиз өөрөө энэ усан сангаас газар тариалангийн зориулалтаар их хэмжээний ус авдаг ч, өнгөрсөн жил мөн л хангалттай ус цуглараагүйгээс арваад мужид нь цэвэр усны дутагдал үүсч байв. Киргизийн усан цахилгаан станцын усны дутагдалтай тулгарч байгаагийн гол буруутан нь урсгалын эхэнд байрладаг Тажикистан болж таарав. Тажикистаны газар нутгийн ердөө долоон хувь нь тариалан эрхлэх боломжтой тул хөдөө аж ахуй гэлгүй эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэтгэхийг голлож, урсгалын эхэн дэх станцуудынхаа хүчин чадлыг нэмэхэд анхаардаг. Ингэснээр урсгалын дор байрладаг Киргиз, Узбекистаны газар тариалан төдийгүй эрчим хүчний салбар нь хүндхэн байдалд орсон байна. Усны ихэнхийг Тажикистан урсгалын дээрээс авдгаас өвлийн улиралд энэ хоёр улс эрчим хүчний хямралд ордог. Иймд Киргиз нь өвлийн улиралд усны дутагдалд орохгүйн тулд хавар, зун ч гэсэн газар тариаланд нэн  чухал үед их хэмжээний ус хуримтлуулаад, өвөл илүүдлийг нь их хэмжээгээр асган Узбекистан, Казахстаны газар тариалангийн нутгийг усанд автуулдаг.
Үүнээс болоод эрчим хүчнийхээ 92 хувийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг Узбекистан хамгийн хүнд байдалтай. Узбекистан, Тажикистан, Киргиз, Казахстан гэсэн Төв Азийн дөрвөн улсын хооронд усны ашиглалтаас болж зэвсэг хэрэглэх дээрээ тулж магадгүй болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан