Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Монголд өргөн бас нарийн цариг тавих хэрэгтэй гэж үзжээ

Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өргөн барив. Төмөр замын ажлыг гацаагаад байгаа буруутны нэгд зүй ёсоор тооцогдоод байсан Н.Батбаяр сайдаас ийм төсөл орж ирсэнд нэг талаар баярламаар. Гэвч өнөөх ажил болон батлаад байсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод нь энэхүү төсөл нь хэрхэн нийцэж байгаад эргэлзэхэд хүрэв.

Өргөн, нарийн цариг хэмээн зогсолтгүй маргалдсаар, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өргөн хэмээн тогтсон санагдана. Хилийн боомтууд дээр асуудлыг арай уян хүрээнд шийднэ гэснээр нарийн цариг тавихаар Засгийн газрын хуралдаанаас шийдэж байсан билээ. Тэгвэл Н.Батбаяр сайдын УИХ-д оруулж ирж байгаа төслөөс харвал Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна гэжээ. Энэ нь дотооддоо шилжүүлэн буулгах анги хэд хэдийг байгуулна гэсэн үг гэж ойлгож болох санагдана. Хамгийн гол нь Балбаар жишээ авч байсан Үндэсний аюулгүй байдал гээчийг ор тас мартаж орхисон бололтой. Өөрөөр хэлбэл Оростой өргөн, Хятадтай нарийн царигаар холбогдож байгаа нь “Монгол оронд тавтай морил” хэмээн урьж буйтай адил болжээ. Үнэндээ өргөн нарийн хэмээн маргалдсаар байсан хоёр талын хоёулангийнх нь зөв. Маргаанаа цааш үргэлжлүүл гэсэнтэй агаар нэг буй. Гэхдээ Засгийн газрын төлөөлж, Эдийн засгийн хөгжлийн сайд нь төслөө оруулж ирсэн учраас ядаж Засаг нэг тохиролцоонд хүрч чаджээ гэж ойлгох хэрэгтэй бололтой. Одоогоор шинээр барихаар төлөвлөөд байгаа 1800 км төмөр замын ажлын зурагаа хийлгэж дууссан. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км замын газар шорооны ажил одоогоор 70 хувьтай байгаа аж.  Нийтдээ 173 сая долларын ажил хийгдсэн гэдгийг албаныхан баталж буй юм.

1 Сэтгэгдэл
Үзмэрч хэлэхдээ хар ухаанаар хойшоо өргөн урагшаа нарийн
Хамгийн их уншсан