Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
О.Баасанхүү гишүүн хэр удаан тэвчих вэ

УИХ-ын гишүүн О.Баасан­хүүгийн өргөн барьсан тогтоолын төслийн мөрөөр маш их шахалт дарамт ирж буйг тэрээр хэллээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүл гээд янз бүрийн байдлаар дарамтлах гэж оролдсон, гүтгэсэн. Би өөрөө хуульч хүн учраас аль нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, юу нь жинхэнэ сэтгүүлчийн байр суурь, үзэл бодол вэ гэдгийг мэднэ” гэв. Одоохондоо бүх шахалт нь гаднаас ирж буй бөгөөд “Шударга ёс” эвслийн бүлэг дотроос шахаж, шаардсан зүйл гараагүй хэмээсэн юм. Хууль зүйн сайдын суудлаас Х.Тэмүүжинг огцруулах шаардлага тавьж байсан ч түүнээсээ ухарч, төслөө татаж авна гэсэн “бор шувуу” нисээд буй. Энэ нь ч тийм оргүй үг биш бололтой. Өчигдрийн байдлаар О.Баасанхүү ги­шүүн “Одоогоор би төслөө буцаагаад авчихсан юм алга. Авч болохгүй ч гэсэн юм байхгүй” гэлээ. Мөн тэрээр “Би тэвчээртэй харж байгаа. Хуульч учраас баримттай зүйлүүдийг л дэлгэн ярьж байна” хэмээсэн. Бүтэн жилийн турш “бодож боловсруулсан” үндэслэлүүдээ парламентын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд л өргөн барьсан. Гэвч түүнээс хойш 24 хоног өнгөрөхөд эрчим нь суларч, идэвх нь буурсанаас үзэхэд дахиад хагас сар болчихвол чимээгүйхэн та­таад авчихаж мэдэх нь. Гэвч түү­ний тэвчээртэй хүлээж буй зүйлс Х.Тэмүүжинг сууд­лаас нь түлхэж унагах үндэс­лэлүүдээрээ ядаж уучлалт гуйх түвшинд хүрч, шалдаа буужээ. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “MRI” тоног төхөөрөмжийг эвдэлснээ хүлээн зөвшөөрөх ёстой гэнэ. Үнэн хэрэгтээ тэр төхөөрөмж нь эвдэрсэн зүйлгүй одоо хүртэл бүрэн бүтэн байгаа, барилга дуустал түр зогсоочихсон гэж сайд мэдэгдэж байсан. Мөн твиттер хуудсаараа дамжуулж цагдаагийн бие бүрэл­дэхүүнийг дайрч дором­жилсон, үүнийхээ төлөө жирийн цагдаагаас эхлүүлээд жижүүрийн офицер хүртэл бүгдээс уучлалт гуйх хэрэгтэй гэсэн. Өөр нэг шаардлага нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүүхдээ үрчлүүлсэн гэдгээ залуу хүний алдаа байж ээ гээд хүлээн зөвшөөрчихвөл О.Баасанхүү саналаа татаж болох гэнэ. Энэ бүхэн 24 хоногийн өмнөх О.Баасанхүүгийн зорилгоос өөр.

УИХ-ын гишүүн өргөн барьсан тогтоолын төслөө эр­гүүлж татах гуравхан то­хиол­дол байдаг аж. Хэрэв шинээр судлах, нэмж баримтжуулах асуудал гарч ирвэл түр татна. Нөгөөтэйгүүр холбогдох хүн нь дутагдал, хохирлоо  барагдуулчихлаа гэвэл татаж болно. Гуравт, ерөөсөө огцруулахаа болилоо гэвэл татдаг гээд О.Баасанхүү гишүүний хувьд хоёр дахь тохиолдлоор явааг хэллээ. Гэхдээ л эрчимтэй орж ирээд, идэвхтэй эсэргүүцэж байсан гишүүний инерц ямар шалтгаанаар ингэтлээ суларсан нь тодорхойгүй байна. Тэр үнэхээр сайдыг унах хүртэл тэвчиж чадах болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан