Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Р.Бурмаа: Ард түмний элчийг хэн нэг удирдлагын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй
-Энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжиж байсны хувьд УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт унасныг юу гэж ойлгож, харж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь, энэ хуулийг батлахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнд харамсч байна. УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа нь хяналт тавихад сөргөөр нөлөөлдөг. Ийм ч учраас энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг миний байр суурь хэвээрээ. Энэ асуудлыг шийдэж болох байсан. Зарим чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж, жагсаалтаар сонгогдсон гишүүд нь сайдаар ажиллаад цаана нь үлдэх сайдыг нь хоёр үе шаттай шийдэж болох байсан юм. Тухайлбал, Үндсэн чиг үүргийн гурван сайд “дан дээл”-тэй хоёр сайдыг оруулаад, эхний ээлжинд дөрвөн сайдыг сольсон Засгийн газрын тал хувьд өөрчлөлт ороогүй учраас огцрохгүй. Ийм маягаар УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хурлынхаа үйл ажиллагааг хэвийн явуулдаг, Засгийн газрын үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжийг санал хураалтаар хаалаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай сайд нартай холбоотой асуудалд чуулган хэрхэн дүүрэн суудгийг ч харлаа. Олон чухал асуудал ярьж байх үед суудал нь онгорхой сайд нарын саналыг татгалзсанаар тооцогддог. Үүнээс болж олон асуудал унаж байсан. Өглөө нь картаа хийгээд ирцэнд орчихоод үдээс хойш нь хуралдаанд суугаагүй байхад эсрэг санал гарч асуудал нь унаж байсан. Яаман дээр ажилтай, сайд нар завгүй гэдэг нэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй. Маш их тасалдаг. Үүнийг засах, ухаалаг төртэй болох Ерөнхийлөгчийн санал, санаачилгыг дэмжээгүйд их харамсч байна. Ерөнхийлөгч УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллаад төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн юм. Асуудлыг маш нухацтайгаар олон хоног авч хэлэлцсэн байхад олонхиороо хүч түрэн унагалаа.
-Намаасаа эсрэг байр суурьтай байна гээд таныг АН-аас хөөх асуудал яригдаж байгаа?
-Намаас хөөнө гэдэг дүрэм журамтай. Энэ дагуу Үндэсний зөвлөлдөх хороо, намын Их хурал хуралдаж шийдэх байх. Намын удирдлагын цөөхөн хэдэн хүний шийдвэр дохио зангааг дагасангүй гэдгээс болж, миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах гэж байгаа бол тийм юм байхгүй. Ард түмний элчийн хувьд би төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэр тангарагтаа үнэнч яваа. Тэгж ч ажиллах болно. Тийм болохоор ард түмний элч төлөөлөгчийг хэн нэгэн намын, удирдлагад байгаа албан тушаалтнуудын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй. Үүнийг хатуу хэлчихье.
Бурмаа намын жагсаалтаар орсон ,ард түмнээс сонгогдоогүй тул УИХ аас хөөх хэрэгтэй
ЗӨВ ШҮҮ
-Энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжиж байсны хувьд УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт унасныг юу гэж ойлгож, харж байна вэ?-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь, энэ хуулийг батлахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнд харамсч байна. УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа нь хяналт тавихад сөргөөр нөлөөлдөг. Ийм ч учраас энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэдэг миний байр суурь хэвээрээ. Энэ асуудлыг шийдэж болох байсан. Зарим чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж, жагсаалтаар сонгогдсон гишүүд нь сайдаар ажиллаад цаана нь үлдэх сайдыг нь хоёр үе шаттай шийдэж болох байсан юм. Тухайлбал, Үндсэн чиг үүргийн гурван сайд “дан дээл”-тэй хоёр сайдыг оруулаад, эхний ээлжинд дөрвөн сайдыг сольсон Засгийн газрын тал хувьд өөрчлөлт ороогүй учраас огцрохгүй. Ийм маягаар УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хурлынхаа үйл ажиллагааг хэвийн явуулдаг, Засгийн газрын үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжийг санал хураалтаар хаалаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай сайд нартай холбоотой асуудалд чуулган хэрхэн дүүрэн суудгийг ч харлаа. Олон чухал асуудал ярьж байх үед суудал нь онгорхой сайд нарын саналыг татгалзсанаар тооцогддог. Үүнээс болж олон асуудал унаж байсан. Өглөө нь картаа хийгээд ирцэнд орчихоод үдээс хойш нь хуралдаанд суугаагүй байхад эсрэг санал гарч асуудал нь унаж байсан. Яаман дээр ажилтай, сайд нар завгүй гэдэг нэрээр УИХ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй. Маш их тасалдаг. Үүнийг засах, ухаалаг төртэй болох Ерөнхийлөгчийн санал, санаачилгыг дэмжээгүйд их харамсч байна. Ерөнхийлөгч УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллаад төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн юм. Асуудлыг маш нухацтайгаар олон хоног авч хэлэлцсэн байхад олонхиороо хүч түрэн унагалаа.
-Намаасаа эсрэг байр суурьтай байна гээд таныг АН-аас хөөх асуудал яригдаж байгаа?
-Намаас хөөнө гэдэг дүрэм журамтай. Энэ дагуу Үндэсний зөвлөлдөх хороо, намын Их хурал хуралдаж шийдэх байх. Намын удирдлагын цөөхөн хэдэн хүний шийдвэр дохио зангааг дагасангүй гэдгээс болж, миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах гэж байгаа бол тийм юм байхгүй. Ард түмний элчийн хувьд би төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэр тангарагтаа үнэнч яваа. Тэгж ч ажиллах болно. Тийм болохоор ард түмний элч төлөөлөгчийг хэн нэгэн намын, удирдлагад байгаа албан тушаалтнуудын хүсэл, эрмэлзлээр халж, сольдоггүй. Үүнийг хатуу хэлчихье.
0 Сэтгэгдэл
2014.05.04
2014.05.02
























