Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
“Шударга ёс”: Оюу толгойд төр нэмж ачаалал авах ёсгүй
“Шударга ёс” эвслийн бүлэг Зам, тээврийн сайд А.Гансүхээс Авто тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого болон төмөр замын бодлогын хэрэгжилт, ажлын байдлын талаар хаалттай мэдээлэл сонссон байна. Сүүлийн үед сайд нарын хэлж байгаа мэдээлэл зөрж, төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө өгсөн үү, үгүй юу гэдэг эргэлзээ үүссэн. Үүний тайлбарыг Зам, тээврийн сайд А.Гансүхээс сонсоход Хөгжлийн банкнаас 20 орчим сая ам.доллар өгсөн, 50 сая ам.доллар аваагүй учир төлөвлөсөн ажил яваагүй гэж дүгнэж буйгаа бүлгийн дарга онцоллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх асуудалд Оюу толгойтой холбоотой хэсэгт яагаад завсарлага авснаа тайлбарлав. Одоогийн мөрдөж байгаа гэрээний хүрээнд Засгийн газар, УИХ дэмжлэг үзүүлэн ажиллах хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн. Гэтэл дахин өөр байдлаар дэмжлэг үзүүлэн ажиллахыг зааж өгч, нэмэлт ачаалал авч болохгүй гэж үзжээ.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх тухайд бүлгийн гишүүн О.Баасанхүү ямар нэг мэдээлэл өгөөгүй гэнэ. Ер нь, уучлалт гуйхад л хангалттай гэх мэтээр хоорондын харилцааны, ааш араншингийн тухай хөндөх нь байж боломгүй зүйл. Харин хариуцсан салбартай нь холбогдуулан авч үзэх ёстой гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.
Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг тус бүлэгт Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулжээ. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд геологийн мэдээлэл хангалтгүй учир ашигт малтмал бүрээр нь нарийвчлан бодлого гаргах ёстой гэсэн санал гишүүдээс гарсныг нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүлээн авчээ. Ингээд уг төсөлд ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан