Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Н.Энхбаярын бие улам бүр муудаж байна гэв

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар дөнгөж сая Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Н.Энхбаярыг II эмнэлгийн гурван давхарт байрлах 50 ортын тусгай тасагт хэвтүүлсэн байна. Ч.Улаан гишүүний хувьд астма буюу багтраа өвчин нь хөдөлсөн учир II эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд долоо хонож байгаа аж. Түүнийг эмчлүүлж байх үед намын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт авчирчээ. Үүнээс хойш цагдаагийнхан эмнэлгийн дотоод журмыг өөрчилж, эмх замбараагүй байдалд оруулаад байгаа аж. Тухайлбал, Н.Энхбаярыг хамгаалахын тулд дөрвөн давхар хамгаалалт байгааг тэрээр хэлсэн юм. Эмнэлгийн хашааны хаалга, дотор хаалга, эмнэлгийн хонгил, Н.Энхбаярын хэвтэж байгаа тусгай тасаг гээд давхар хамгаалалт гаргаад байгаа аж. Тэрээр, “Бие нь муу байгаа хүнийг ингэж давхар давхар хамгаалалтад байлгах нь зөв үү. Тэгснээс цомхон хамгаалалт гаргах хэрэгтэй байсан болов уу. Энэ бол сүр бадруулсан хэрэг” гэв.
Өнөөдрийн байдлаар Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад долоо дахь өдөртэйгээ золгожээ. Нийтдээ 170 гаруй цагийг дусал усч уулгүй өнгөрүүлээд байгаа аж. Биеийн байдлын хувьд маш муу байгаа гэнэ. Энэ байдлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулах гэтэл түүний үгийг хүлээж аваагүй аж. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар түүнийг “Коминтерний шээс” хэмээн загнасан гэв. Мөн Д.Тэрбишдагва хэлэхдээ, “МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан таван шаардлагыг төрийн гурван өндөрлөг авч хэлэлцэхгүй байна. Уг нь, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн улс төрийн өлсгөлөн зарлаж байхад төрийн өндөрлөгүүд, УИХ-аас түүний тавьсан шаардлагыг авч хэлэлцэх ёстой. Аль нь болмоор байна, болохгүй байна гэдгийг шийдэх ёстой. Гэтэл тэгэхгүй байна. Тиймээс цаашид шударга үнэний төлөө үгээ хэлсээр байх болно” гэсэн юм.
Мөн өнөө өглөө Н.Энхбаярын биеийн байдлын талаар II эмнэлгийн дарга, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар нараас тодруулахад, “муу байгаа” гэсэн хариу өгчээ. Гурав хоногийн өмнө очиж уулзсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Олон хоног улс уугаагүй болохоор жаахан юм яриад л ам нь хатаж, дуу нь гарахаа байж байна лээ. Сувилагч нь чийгтэй алчуур уруулд нь хүргэхээр дуу нь жаахан тодорч байна” гэж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад хэлсэн байна.
Энэ үеэр Д.Тэрбишдагваас зарим зүйлийг тодрууллаа.
-Н.Энхбаярын хэрэгт МАХН-аас өмгөөлөгчийн том баг ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Английн Ерөнхий прокурор байсан, Европын холбооны Хүний эрхийн комиссын дарга байсан хүн ирж Н.Энхбаяр даргын асуудлыг судлаад буцсан гэсэн албан ёсны мэдээлэл бий. Түүнээс хуульчдын том баг ажиллаж байгаа гэдэг нь худлаа. Бидний зүгээс л ямар ч хуулийн багт захиалга өгөөгүй.
-Гадаадын улс орнуудаас манай улсын Засгийн газарт Н.Энхбаяртай холбоотой захидал ирсэн тухай яригдаж байна?
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон захидал илгээсэн гэсэн мэдээллийг бид сонин хэвлэлээс уншсан. Энэ талаар албаны мэдээлэл авахаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай утсаар ярьж тодруулахад, “Тийм захидал ирээгүй ээ” гэсэн хариу өгсөн. Тиймээс энэ талаар дахин сайн лавлах хэрэгтэй байгаа.
Даргынхаа биеийн байдлыг танилцуулах гэсэн Д.Тэрбишдагва “Коминтерний шээс” гээд хөөгджээ

0 Сэтгэгдэл