Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая мод тарих зорилт өөртөө тавьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өмнөх талбайд мод тарив. Тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд анхны хичээлийн жилдээ сургалт явуулж буй цоо шинэ сургууль юм.  Тус  их сургуулийн хичээлийн байрны өмнөх талбайг ногоон төгөл болгох их ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүлж анхны модыг тарив.

Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Жилд хоёр удаа болдог мод тарих өдрийн эхнийх өнөөдөр тохиож байна. Мод тарих үндэсний өдөртэй болох тухай зарлиг гаргасан 2010 оноос хойш Монгол Улсын хэмжээнд зургаан сая мод тарьсан гэсэн мэдээллийг БОНХЯ-наас өгсөн. Хамгийн багаар бодоход түүний 65 хувь нь ургасан байна.

Энэ санаачилга гарснаас хойш 2-3 сайн зүйлийг хийлээ. Бүх аймгийн төв өөрийн гэсэн цэцэрлэгтэй боллоо. Суурин газрууд ногоон цэцэрлэгтэй,Улаанбаатар хот том хэмжээний Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болж байна.Уржнан жилээс “Дөрвөн зүг, найман зовхис” гэсэн санаачилга гарч Улаанбаатараас дөрвөн зүгт гарч байгаа засмал замын хажуугаар мод тарьж эхэлсэн. Нийт 40 гаруй км газарт мод тарьсан, цаашдаа нэмэгдээд явна. Суурин газар бүхэнд гол зам, засмал замынхаа хажуугаар ногоон байгууламж байгуулдаг, мод тарьдаг соёлыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй.

Монгол хүн бүхэн, аж ахуйн нэгж бүр мод тарья гэсэн санаачилга гаргаж хуульд орууллаа. Мод тарих бол сайн. Түүнд арчилгаа хамгийн чухал. Мод тарьсан өдрөөс эхлэн гурав, дөрөв, таван жил гардаж арчилгаа хийхгүй бол болохгүй. Мод тарьж ургуулна гэдэг хүүхэд төрүүлж өсгөхтэй ойролцоо гэдэг. Тарьсан модондоо ингэж хандахыг нийт ард иргэддээ уриалъя. Мод тарих үйлсэд санаачилгатай оролцдог нийт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд баярлаж байгаагаа хэлье” гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Энэ жил нэг онцлогтой жил болж байна. Чийг маш их уналаа. Энэ их ашигтай. Хавар хуурайшихаар ойн түймэр их гардаг. Мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг хүмүүс бол хавар өдийд орсон цасыг шар тос гэдэг. Мод тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагааг байгаль дэлхий маань ч цаанаасаа дэмжиж байна гэж бодох хэрэгтэй. Төр, засаг, ард иргэд, байгууллагууд мод тарих үйлсэд нийтээрээ оролцож, жилээс жилд улам идэвхтэй болж байна. Бид гаднаас суулгац худалдаж авдаг биш, дотроо бэлддэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гаднаас авсан суулгацны татварыг өндөр болгоё. Бид нэг үе жилдээ 20 гаруй сая ам.долларын үр, суулгац гаднаас оруулж ирдэг байсан. Үүнийг дотооддоо бэлддэг болъё. Мод тарьсан хүмүүс модоо улсад худалддаг болж байна. Энэ жилээс тодорхой хэмжээний газар тарьсан модыг 80 сая төгрөгөөр улс худалдаж авч байгаа. Ийм байдлаар бусад сум, газруудад санаачилга өрнүүлбэл зүгээр. Эдийн засагтай холбож өгвөл иргэд мод тарих хөдөлгөөн рүү илүү эрчимтэй орно” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Монгол Улсынхаа нийт хүн амын тоогоор гурван сая мод тарих зорилтыг өөртөө тавьжээ. Тэрээр мод тарьдаг, үржүүлдэг, боловсрол олгодог  аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, тэднийг дэмжин  ажиллаж, өөрөө мод тарьдаг хэсэгтэй болсон байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт 20 гаруй мянган мод тарьж, 500 гаруй мянган тарьц бий болгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан