Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хараар амьдарч байгаа иргэд санал өгөх боломжтой
Монгол Улс түүхэндээ анх удаа гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авахаар болсон. Тэгвэл гадаадад байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-нд орон нутгийн цагаар 07-20 цагийн хооронд авах аж. Үүний дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байна. Тухайлбал, гадаадад байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн саналыг авах комиссыг 39 орны дипломат төлөөлөгчийн 40 газарт байгуулсан байна. Мөн өнөөдрөөс эхлэн энэ сарын 30 хүртэл дипломат төлөөлөгчийн газруудад иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлжээ. Тиймээс гадаадад амьдарч буй иргэд өөрийн оршин суугаа орныхоо элчин сайдын яам, байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газарт хандан өөрийн иргэний үнэмлэх болон гадаад поспарт эсвэл хуулбарыг нь авч очиж УИХ-ын сонгуульд оролцохоо урьдчилан мэдэгдэх ёстой гэнэ.



Гэхдээ сонгуульд оролцох иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстой аж. Хэрэв хамрагдаж амжаагүй бол сонгуульд оролцохоор ирэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой аж. Тавдугаар сарын 1-ний байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд 35 мянган иргэн байгаа аж. Үүнээс сонгуулийн насны буюу 16 дээс насныхан нь 32 мянга орчим иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 32 мянган санал өгөх эрх нь нээгдсэн байна гэсэн үг. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг цахим болон цаасан хэлбэрээр гаргах аж. Хэрэв бүртгэгдээгүй, буруу бүртгэгдсэн бол иргэд санал, гомдлоо салбар комисст 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэх ёстой гэнэ. Харин сонгогчид саналаа биечлэн өгөх ёстой аж. Хэрэв санал өгөх боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан өгөх боломжтой гэдгийг дуулгалаа. Гадаадад байгаа иргэдийн хувьд пропорциональ буюу зөвхөн намын нэрийг сонгох ёстой. Ингэхдээ саналыг хуудаст байгаа намын гэрийг дугуйлах бус будаж тэмдэглэхийг албаныхан зөвлөж байна.

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс тодрууллаа.
-Итгэмжлэгдсэн хүнээр санал өгүүлэх боломжтой гэж хэллээ. Энэ ямар учиртай юм бэ. Санал өгөх боломжгүй бол хүнээр дамжуулж өгнө гэсэн үг үү?
-Сонгуулийн тухай хуульд үүнийг тодорхой заасан байгаа л даа. Гадаадад ч гэлтгүй дотоодод байгаа иргэд өөрсдөө санал өгөх боломжгүй бол итгэмжлэгдсэн хүнээр санал өгүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, өвчтэй байгаа, бичиг үсгийн боловсролгүй бол хэсгийн хороонд мэдэгдсэнээр хүнээр санал өгүүлж болох юм.
-Саналын хуудсыг тухайн оронд тоолох уу, монголд авчирч тоолох уу?
-Гадаадад байгаа сонгогчдын саналыг анх удаа авах гэж байна. Бидний хувьд анх хийж байгаа шинэ ажил. Тиймээс гадаадын туршлагыг судалсан. Энэ ажлыг будлиангүй явуулахын тулд ГХ-ны сайд, СЕХ-ны даргын хамтарсан тушаал бий. Үүний дагуу ажлаа хийж байгаа. Тухайлбал, 39 оронд байгаа салбар комиссууд ажлаа хийгээд эхэлсэн. Сонгогчоо бүртгэж дууссаны дараа нааш нь албан ёсны тоо явуулна. Тэр тоог нь үндэслээд СЕХ-ноос саналын хуудсаа хэвлээд хүргүүлэх ажлыг зохион байгуулна. Саналын хуудас эндээс дугтуйтай явна. Саналаа тэмдэглээд дугтуйнд хийж битүүмжлээд саналын хайрцагт хийх юм. Тэгэхээр саналын хуудсыг тухайн оронд нь тоолохгүй. Санал авч дууссаны дараа битүүмжлээд монголд авчирч тоолох юм. Түүнийг нь СЕХ сонгууль албан ёсоор дуустал хадгалж байх юм.
-Хараар ажиллаж амьдарч байгаа иргэд санал өгөх боломжтой юу?
-Боломжтой. Бичиг баримттай, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан л бол сонгууль өгөх боломжтой.
-Элчин сайдын яам, консулын газар байхгүй улс, хотод амьдарч байгаа иргэд хэрхэн саналаа өгөх вэ?
-Тухайн хотод нь очиж сонгууль зохион байгуулна гэж байхгүй. Элчин сайдын яамтай газраа л очиж санал өгөх ёстой. Элчин сайдын яамныхан явж санал авна гэж байхгүй. Хүн хүч муутай учраас ямар ч боломжгүй.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан