Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
С.Залуухүү: Хохирол тооцох бус, унтраахыг л хичээж байна
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд түймэр тулж ирээд байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин ОБЕГ-аас үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн дарга С.Залуухүүгээс тодрууллаа.
-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд түймэр тулж ирсэн тухай нутгийн иргэд мэдээлж байна. Мөн хэд хэдэн айлын орон гэр шатсан тухай ярьж байна. Үүнд ОБЕГ-аас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид хохирол тооцож гаргах бус унтраахад л хамаг анхаарлаа хандуулж байна. Хэдий хэмжээний хохирол гарсныг сүүлд нь Засаг дарга нь тооцож гаргах биз. Тус сумын хувьд гурав дөрвөн түймэр нийлж, маш их томорсон. Өглөө Засаг дарга нь утасдаж мэдээ өгсөн. Түүний хэлж буйгаар түймэр сумын төвөөс 20-30 км-ын цаана байгаа гэж хэлсэн.
-Орхон, Булган аймгий Онцгой байдлынхан очсон ч дийлэхгүй байна. Хүний гараар унтраах ямар ч боломжгүй болсон гэж хэлж байна. Нэмэлт хүч, техник хэрэгслийн тусламж үзүүлж болдоггүй юм уу?
-Түймэр гарсан цагаас л хойш хүн хүч хэрэгтэй байна гэхээр нь Булган, Орхон аймгийн Онцгой байдлынхныг дайчилсан. Одоогийн байдлаар уг түймэрт 250 гаруй хүн ажиллаж байгаа. Салхи ихтэй байгаа болохоор хүн ойртохын аргагүй байна. Нэгэнт хүн ойртож, унтраах боломжгүй болсон болохоор нэмэлт хүч гаргаад ямар ч нэмэргүй шүү дээ.

0 Сэтгэгдэл