Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Алт олборлогчдод 200 тэрбум төгрөгийн зээл олгоно
Уул уурхайн салбар хэдийгээр уналтын байдалд орсон ч алт тушаалт өмнөх жилүүдээс өсч байна. Он гарснаас хойш Монголбанк хоёр тонн гаруй алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Алт тушаалт ингэж өссөн нь Алтны худалдааг ил тод болгох, татварын хувь хэмжээг бууруулсантай холбоотой хэмээн эдийн засагчид хэлж байна. Одоогоор манай улсад 75 компани алт олборлож байна. Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ одоогоор 35 компани гаргаад байна. Компаниуд  уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, тухайн орд нь хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлага хангах ёстой аж. Шаардлага хангасан компаниудад энэ онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт гэж  200 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Үүнээс гадна алт тушаах, зээлээ эргүүлэн төлөх үүргээ бүрэн биелүүлбэл цаашид дунд болон урт хугацааны эргэлтийн хөрөнгө оруулалт өгөх бололцоо бий ажээ.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан