Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Таван толгойд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй
Оюу толгой, Таван толгой төслөөс манай улсад чамгүй хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн эрх баригчид үзэж буй. Гэвч одоогоор зэс, нүүрсний үнэ ханш унасан, дэд бүтэц хангалтгүй гэдэг шалтгаанаар үр ашгаа төдийлэн өгч чадахгүй байгаа. Тухайлбал, энэ онд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар орно хэмээн найдаж байв. Гэтэл зэсийн үнэ унасан, ТЭЗҮ батлуулна гэдэг шалтгаанаар уг хөрөнгө оруулалт есдүгээр сар хүртэл хойшилсон.
Ингэснээр манай улс ам.долларын эрэлт гарах шаардлага тулгарлаа. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэлийн гаралтай хямралд өртөхгүйн тулд уг хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд оруулж ирэхэд төрөөс анхаарах, дэмжлэг үзүүлэх талаар эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрт тусгасан. Өнгөрсөн сарын байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 6670 ам.доллар байлаа.
Таван толгой ордын төслийг саадгүй түргэтгэхээр мөн дээрх хөтөлбөрт тусгасан. Уг төсөлд стратегийн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд татах, дэд бүтцийг нь шийдвэрлэх арга хэмжээ авах болов. Таван толгой төсөлд дунд хугацаанд 3-5 орчим тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Ингэснээр жилд 30 сая тонн нүүрс экспортлох, бүтээгдэхүүнээ боловсруулах, кокс үйлдвэрлэх бололцоо бүрдэх юм.

0 Сэтгэгдэл