Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Он гарсаар Оюу толгой 108 сая ам.долларын цэвэр орлого олжээ
“Туркойз хилл ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Энэ тайланд Оюу толгойн талаар хэрхэн тусгасныг дор өгүүлье.

-Далд уурхайн төслийн санхүүжилтийн баталгааг 2014 оны есдүгээр сарын 30 хүртэл сунгасан.
-Хувь нийлүүлэгчдийн хооронд шийдвэл зохих асуудлыг амжилттай шийдвэрлэж, төслийн санхүүжилтийн цогц төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрч, далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж дуусган батлуулж, уурхайг өргөжүүлэхэд шаардагдах бүхий л зөвшөөрлийг авсны дараа далд уурхайг барьж байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой болно.
-“Оюу толгой” ХХК нийт энэ оны эхний улиралд 102 тонн зэс, алтны баяжмал үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, уг баяжмалаас 25.3 мянган тонн цэвэр зэс гарчээ.
-Нийт 48.2 тонн зэс-алтны баяжмал борлуулжээ. Үүний цэвэр орлого нь 108 сая ам.доллар болсон байна. Оюу толгойн бүтээгдэхүүн борлуулалтын хэмжээ хурдацтай өсч байгаа бөгөөд өнгөрсөн сард 68 мянган тонн зэс-алтны баяжмал зах зээлд нийлүүлсэн аж. Иймд өнгөрсөн сарын борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан учир нөөцөлсөн бүтээгдэхүүний хэмжээ буурсан байна.
-Энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 94 хувьд борлуулалтын гэрээ байгуулжээ. Үүнээс гадна ирэх жил үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүнийхээ 91 хувийг ч бас борлуулахаар урт хугацааны гэрээ байгуулаад байна. Мөн цаашид найман жилд үйлдвэрлэх баяжмалынхаа 84 хувийг худалдах гэрээ хэлцэл хийгээд байгаа хэмээн мэдэгджээ.
-Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш хаягдлын өтгөрүүлэгч байгууламжийн самнуурын хутга эвдэрчээ. Үүнээс болж үйлдвэрийн нэг шугам долоон долоо хоног түр зогсов. Одоо үйлдвэрлэл хэвийн хэмжээнд хүрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
-Үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрч буй энэхүү шилжилтийн үед “Оюу толгой” ХХК зардал болон бүтээмжид түлхүү анхааран ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлийг сайжруулах талаар хэд хэдэн чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.
-Энэ он гарсаар “Туркойз Хилл Ресурс” компани 2.4 тэрбум ам.доллар бүхий нэмэлт хувьцаагаа амжилттай гаргаж, “Рио Тинто“ компанид хугацаандаа төлөх ёстой байсан зээлийг бүрэн төлж дуусгалаа.
-“Оюу толгой” ХХК 2014 оны нэгдүгээр улиралд аюулгүй ажиллагааны талаар амжилт гарган ажиллалаа. Энэ хугацаанд хүний амь нас эрсэдсэн осол гараагүй бөгөөд ажилласан 200 мянган цагт ногдох гэмтэл тохиолдох давтамжийн хувь 0.34 байлаа.

0 Сэтгэгдэл