Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Э.Батшугар аавынхаа амийг Д.Дорлигжаваас нэхнэ гэжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар УЕП Д.Дорлигжав, II эмнэлгийн дарга Г.Баясгалан, Нийслэлийн прокурорын хууль цаазны итгэмжит зөвлөх н.Бат-Орших, Хяналтын прокурор О.Мөнхбаатар нарт анхааруулга хүргүүлжээ. Анхааруулгад “Хууль бусаар хоригдож буйг эсэргүүцэн танай байгууллагад хандаж таван шаардлага тавьж хуурай өлсгөлөн зарласан миний эцэг Намбарын Энхбаяр нь Нэгдсэн II эмнэлэгт байгаа бөгөөд түүнийг хуулиар эрх олгогдоогүй албан тушаалтнуудын тушаал, заавар, шийдвэрээр албадан эмчилгээнд оруулснаас түүний амь нас болон эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн хүсэлт, бичгийн хариу, тавьсан таван шаардлагын нэг болох хууль бусаар хорьсныг цуцал гэсэн шаардлагын хариуд тооцож, хэрэгт шууд хяналт тавьж буй танай байгууллага болохын хувьд Та бүхнээс амь насыг нь нэхэж, таньтай хариуцлага тооцох болно. Та бүхнийг миний эцгийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд албан үүргээ ёс төртэй биелүүлж, миний эцэгтэй хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөртөө үүрэх хариуцлагаа ухамсарлан ажиллаж, эрх баригчдын гар хөл болохгүй, тэднээс хараат бус байдлаар хуулийн хүрээнд бие даан ажиллахыг хүсэж, энэхүү анхааруулгыг албан ёсоор хүргүүлж байна. Н.Энхбаярын хүү Э.Батшугар” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан