СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Г.Гантөмөр, Цахилгааны тоолуурыг “смарт” болгоно
Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.

-Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан эрчим хүчний хэмжил зүйн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнээс яриагаа эхэлье?
-1999 оноос хойш тавдугаар сарын 19-ний өдрийг “хэмжил зүйн өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэж, жил бүр нэг асуудлыг онцлон дэвшүүлсээр ирсэн. Энэ жилийнх нь “Хэмжил зүй ба эрчим хүчний тулгамдсан асуудал”. Манай улсад хэрэглэж буй эрчим хүчний 92 хувь нь дахин нөхөгдөхгүй байгалийн баялаг буюу нүүрс шатааж буй болдог. Наймхан хувь нь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхиар үүсдэг. Эрчим хүч хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын шаардлагад тохирсон байх учиртай. Хүн бүр хэмнэлттэй аюулгүй эрчим хүч хэрэглэхийг хүснэ. Үүнийг бий болгохын төлөө эрчим хүчний болон хэмжил зүйн байгууллага ажиллах ёстой. Хэмжил зүйн байгууллагын зүгээс аль болох аюулгүй байгаль орчинд ээлтэй технологийг орчин үеийн техникийн дэвшлээр хэмжиж, тэр хэмжээсээр үйлдвэр аж ахуйн газар, ард иргэдийн хэрэглээг үнэлж дүгнэх үүрэгтэй. Дэлхий дахин өнөөдөр сэргээгдэх эрчим хүч рүү тэмүүлж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд танай байгууллагаас жишээ нь ямар дэмжлэг үзүүлж чадах вэ?
-Мэдээж, нүүрсний эрчим хүчнээс татгалзахад стандартын байгууллагын шууд оролцоо байхгүй. Үүнд эрчим хүчний хэмжигдэхүүнийг хэмждэг хэрэгслийн загварыг туршиж, баталгаажуулна. Орчин үеийн чиг хандлагын дагуу эрчим хүчний системд байгаль орчинд ээлтэй хэмжих хэрэгслийг Монгол Улсад нутагшуулахад манайх анхаарна. Жишээ нь, өдөр тутам хэрэглэдэг цахилгааны тоолуурыг смарт буюу гар утас, компьютерээс удирддаг, хэрэглээгээ хянаад түүгээрээ төлбөрөө төлдөг, цаг хугацаа хэмнэсэн шинэ үеийн технологийг нэвтрүүлэхээр загварын болон туршилтын ажил эхлүүлээд байна. Дөрөвдүгээр сарын 1-ээс механик тоолуур Монгол Улсад оруулах, загварын туршилт хийхийг хориглосон. Одоо байгаа 60 гаруй мянган механик тоолуур баталгаат хугацаа, ашиглалтаараа шахагдаад алга болно. Энэ мэтээр эрчим хүчинд хэмнэлттэй бодлого барьж ажиллах нь манай байгууллагын гол оролцоо байх юм.
-Хэрэглэгчид янз бүрийн ойлголттой байдаг. Электрон тоолуур муу гэнэ, тоолуур баталгаажуулах хугацаа нь ойр байгаа нь эдийн засагт төвөгтэй байна гэхчлэн. Танайд гомдол их ирдэг үү?
-Хэрэглээг өрхийн буюу байгууллага аж ахуйн гэж хоёр хуваадаг. Дулаан цахилгаан ялгаагүй бүх зүйл тоолууржих шаардлагатай. Тоолуур буруу заасан бол иргэн хохирно. Үүнд төрөөс хяналт тавина гээд хуульчилсан байдаг. Хянаж баталгаажуулах хэрэгслийг нь улс баталгаажуулдаг гэсэн үг. Жилдээ 200 мянган хэмжих хэрэгслийг баталгаажуулж байна. Улаанбаатараас гадна 20 аймагт 40 гаруй улсын шалгагч өндөр нарийвчлалтай эталон ашиглан гүйцэтгэж байгаа. Хэрэглэгч нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ажил үйлчилгээний үнэ тариф заавал байх ёстой. 2013 оноос тоолуур баталгаажуулах үнэ тарифыг хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын сайдын шийдвэрээр шинэчилсэн. Үүнтэй холбоотой гомдол ирээгүй. Мөн баталгаажуулах хугацаа ойрхон байсан нь үнэн. Цахилганы тоолуурыг гэхэд таван жилд нэг удаа баталгаажуулах ёстой гэж байсныг олон улсын жишгээр 10 жил болгосон. Хэрэв иргэдэд ойлгомжгүй зүйл гарвал манай байгууллагын мэдээллийн төвөөс лавлаарай.
-Эрчим хүчний салбарт шинээр бий болгох шаардлагатай стандарт бий юу?
-Монголд 6000 гаруй стандарт бүртгэгдсэн. Эрчим хүчний байгууллага гэхэд стандартад л тулгуурладаг. Бүхий л цахилгаан хэмжих хэрэгслийг шалгах арга нь өөр өөрийн стандарттай. Өнөөдөр Эрчим хүчний удирдлагын менежментийн стандарт буюу 5000001 гэх Олон улсын стандартын талаар нэлээд ярилцаж байгаа. Эрчим хүчний түүхий эд хуваарилах, үйлдвэрлэхээс эхлээд бүх үйл ажиллагааг зохицуулсан стандарт бий. Энэ стандарт манай улсад нэвтрээгүй, үүнийг нутагшуулах цаг нь болсон. Хэрэв цахилгаан станцууд энэ стандартыг мөрддөг болбол дотоод хяналт нь сайжирна, алдагдал буурна, техник хэрэгслийн аюулгүй байдал сайжрах зэрэг ач холбогдолтой. Харин бид удахгүй Монголынхоо үйлдвэр, аж ахуйн газруудад нэвтрүүлэх зорилт тавьсан.
-Зургаан мянга гаруй стандарт бий гэлээ. Үүнээс шинэчлэх шаардлагатай нь хэд вэ?
-Он гарсны дараахан стандартын үзлэг явуулсан. Зургаан мянга гаруй стандартаас 2100-г нь шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр стандарт нь цаг үеийн шаардлага, техник технологийн дэвшлээс хоцорч байна гэсэн үг. Үүнээс гадна 875 стандартыг хүчингүй болгосон. Ер нь арвилан хэмнэх, аюулгүй байдлыг хангах үүднээс сүүлийн үед Европын стандартыг нутагшуулах хөтөлбөр гаргасан. Үүнийгээ салбар салбараар нь хэрэгжүүлээд явна гэж ойлгож болно.
-Шинэчлэх шаардлагатай стандартууд нь голчлон ямар салбарт хамаарч байна вэ?
-Монгол улсад 40 гаруй салбар стандарттай байдаг. Харин хөгжилтэй орнуудад 220 салбарт стандарт тогтоодог жишээтэй. Учир нь бид цөмийн энерги ашигладаггүй, онгоц, вагон үйлдвэрлэдэггүй шүү дээ. Тэгэхээр үйлдвэр аж ахуйн хөгжлөөс шалтгаалан цөөн салбартай байгаа юм. Дээр дурдсан 2100 шинэчлэх шаардлагатай стандарт нь энэ 40 салбарынх гэсэн үг. Удсан олон жилийн өмнө батлагдсан л бол хоцрогдсон гэх буруу ойлголт манайханд байдаг. Тухайн нийгмийн хэрэглэгчийн шаардлагыг хангаж байна уу үгүй юу гэдэг ганцхан шалгуураар стандарт хоцрогдсон эсэхийг тогтоодог. Жишээ нь үндэсний технологи болох монгол гутлын стандарт гэхэд аль 1973 онд батлагдсан ч хоцрогдоогүй. Үүнийгээ баяжуулаад явах хэрэгтэй. Стандартын үзлэгийг таван жил тутамд явуулдаг. Болохгүй гэж үзсэнээ өөрчилж шинэчилдэг.
-Нэг стандарт батлахад багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй гэж дуулсан юм байна?
-Стандартыг дөрвөн үе шатаар гаргана. Цаг хугацааны хувьд дунджаар 18 сар. Хүнсний бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодист стандарт тогтооход хугацаа их шаарддаг. Тодорхой хэмжээний туршилт явуулдаг болохоор тэр. Тэгвэл менежментийн зохицуулалтын стандарт байлаа гэхэд орчуулга хийгээд нэр томъёог нь сайжруулаад хоёр сарын дотор гаргачихдаг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг стандартыг гаргахын тулд 2-18 сар шаарддаг.
-Зардлын тухайд?
-Зах зээлд гаргах шинэ бүтээгдэхүүний стандартыг гаргуулахдаа тухайн байгууллага зардлаа хариуцдаг. Харин улс эх оронд хамааралтай, байгаль орчин, эрүүл мэндтэй холбоотой стандартын зардлыг төрөөс санхүүжүүлдэг.
-Сэдвээсээ жаахан хазайгаад жин пүүний талаар асуумаар байна. Өнөөдөр уул уурхайд ашиглаж байгаа жин пүүг баталгаажуулж, хянаж чадаж байна уу?
-Маш чухал асуудал. Нуугаад байх юм алга. Өнөөдөр уул уурхайн компаниудын жин пүүг шалгадаг эталон манай улсад байхгүй. Урд хөрш рүү гаргаж байгаа нүүрсийг гэхэд 100-150 тоннын даацтай техникээр зөөвөрлөдөг. Түүнд нь тохирсон олон улсын жишигт нийцсэн явуулын, өндөр нарийвчлалтай баталгаажуулах тоног төхөөрөмж байхгүй. Бид өөрсдийнхөө нөөц боломжоор хуулбарлах ачаа маягаар олон жин цуглуулаад баталгаажуулдаг юм. Энэ арга нь олон улсын стандартын шаардлага хангахгүй. Тиймээс уул уурхайн жин пүүг баталгаажуулах олон улсын жишигт нийцсэн лаборатор бий болгох хүсэлтээ Засгийн газарт тавьсан. 2015 онд хөрөнгө оруулалтыг шийдээд өгөх болов уу гэж горьдож байна. Хэрэв ийм лаборатортой болчихвол уул уурхайн бүтээгдэхүүнийг нарийвчлал өндөртэй хэмжих ажлыг баталгаажуулаад хянаад явах боломжтой.
-Хүнсний дэлгүүрийн жингийн тухай асууя. 100 хувь электрон жин ашиглаж чадаж байгаа юу. Савласан бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байна гэх гомдол хэрэглэгч их хэлдэг. Энэ нь баталгаагүй жингээс болдог юм биш байгаа?
-Манай улс жижиг жинг баталгаажуулах тал дээр олон улсын жишигт хүрсэн. Савласан бүтээгдэхүүний хувьд мэргэжлийн хяналтын байгууллага давхар хяналт тавьдаг. Хуучны хүндрүүлэгчтэй жин, баталгаатай, баталгаагүй жин ашиглах зэрэг дутагдал шалгалтын үеэр илэрдэг юм билээ. Илэрсэн тухай бүр дээр нь таслан зогсоож байгаа. Ерөнхийдөө 90 гаруй хувь нь электрон жинд шилжсэн. Баталгаагүй жин ашиглах боломж багассан. Гэхдээ зарим хүнсний зах дээр зөрчил гардаг л даа.

0 Сэтгэгдэл