Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
О.Баасанхүү: Оюунбилэг өмгөөлөгчийг уулзахад дуу нь дотогшоогоо орчихсон байна гэсэн
МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад ес хонож байна. Биеийн байдал маш хүнд байгаа нарийн мэргэжлийн эмч нар хэлж байгаа. Тухайлбал, Хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан, “Н.Энхбаярын зүрхийг торгооход тун хэцүү болсон. Түүний амь нас эрсдэхэд бэлэн болчихоод байна” гэж хэлсэн. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр гэрээслэл бичиж, “Миний амь нас эрсэдвэл Төрийн гурван өндөрлөг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий шүүгч Ц.Зориг нар буруутай” хэмээсэн.
Тэгвэл Н.Энхбаярын биеийн байдал ямар байгааг түүний өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодрууллаа.


-Н.Энхбаярын бие ямар байгаа бол. Гэрээслэлээ бичсэн байна. Мөн эмч нар хүртэл маш хүнд байгаа гэж хэлсэн байна шүү дээ?
-Маш хүнд байгаа шүү дээ. Өчигдөр эмч нар тодорхой хэлсэн. Өчигдөр Оюунбилэг өмгөөлөгч очиж уулзахад дуу нь бүр дотогшоогоо орчихсон байна гэсэн. Тэр гэрээслэл ч гэдэг юм уу, мэдэгдэл ч гэдэг юм уу, тийм зүйл байгаа.
-Та уулзаж байна уу?
-Өглөө уулзах гээд очсон оруулахгүй байна. Одоо дахиад л явж байна.
-Н.Энхбаярын эхнэр нь төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн гэсэн. Түүний хариу ирсэн болов уу?
-Тэр талаар мэдэхгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан